
Улсын начин М.Жамъянсүрэнгийн охин болох Ж.Мөнхсоёл нь БНСУ-ын лигт данстай нэгэн билээ. Тэгвэл гар утасны волейболын симулятор тоглоом болох “The Spike Cross” БНСУ-ын MBC телевизийн “The Wonder Coach 2” нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж, тус нэвтрүүлгийн “Wonder Dogs” багийн тамирчдыг тоглоомдоо нэмэхээр болжээ.
Тус багт Ж.Мөнхсоёл нь багтдаг билээ. Хамтын ажиллагааны хүрээнд зургаан шинэ дүр тоглоомд нэвтрэх бөгөөд эхний ээлжид Ж.Энхсоёл (Inkushi), Хван Ён Жү (Hwang Yeonjoo) нар арван нэгдүгээр сарын 11-ээс тоглогчдод нээлттэй болох юм. Харин хоёрдугаар ээлжид БНСУ-ын волейболын алдарт тамирчин Ким Ён Кён (Kim Yeonkoung), Ха Хё Рим (Ha Hyorim), Пэк Чхэ Рим (Back Chaerim) нар арван хоёрдугаар сарын 2-оос нэмэгдэх хуваарьтай байна.
Шинээр нэмэгдэх зургаан дүр бүгд EX зэрэглэлтэй байх бөгөөд тоглогчид тусгай үйл явдлын тэмцээнд оролцож, “Wonder Dogs” багийн эсрэг тоглон, цуглуулсан зоосоороо шинэ тамирчдыг авах боломжтой. Ингэснээр “The Spike Cross” тоглоомын хөгжүүлэгч SUNCYAN компани бодит волейболын ертөнц болон энтертайнмент салбарын хамтын ажиллагааг тоглоомын орчинд нэвтрүүлж буй юм.

























































