Чуулганаар өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг яг одоо хэлэлцэх гэж байна. Байнгын хорооны хуралдаанаас Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан 11 зүйлийг бүгдийг нь чуулганаар хэлэлцүүлж гишүүдээс санал хураах шийдвэрийг гаргасан.
Үүнтэй холбогдуулан Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж магадгүй гэсэн шум олон нийтэд тараад байгаа юм. Иргэд ч фэйсбүүк, твиттер хуудсаар дамжуулан "Ингэж болохгүй. Авилгачдыг өршөөх гэж байна" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Тэгвэл Өршөөлийн хуулиар өршөөгдөх боломж нь нээгдэх авилга, хээль хахууль, албан тушаалын хэрэгт холбогдож ял эдэлж байгаа 37 хүн байгаа юм. Эдгээр 37 хүнээс хамгийн өндөр албан тушаалтан нь саяхан магдлангаар суллагдсан Хотын дарга асан Ц.Батбаяр байгаа юм. Мөн Анод банкны ТУЗ-ын дарга Э.Гүр-Аранз, Цэвэр агаар сангийн Н.Хүрэлсүх болон тус сангийн хэрэгт холбогдох бусад хүмүүс өршөөгдөнө. Бусад нь ямар нэгэн байдлаар дээрх хэрэгт холбогдсон энгийн иргэд байгаа юм.
Ингээд хэрэв хууль тэдний талд зөв эргэвэл "Өршөөгдөх" 37 хүний нэрсийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
Г.Лхагваа
Сэтгэгдэл (11)