-
2015 оны 10 сарын 14
МЗХ-ны ”Спирт үү? Спорт уу” аяны хүрээнд хэрэгжүүлж буй ”Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай.
-
2015 оны 10 сарын 14
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлжээ.
-
2015 оны 10 сарын 14
1, 5 тэмдэглээтэй хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглээрэй
-
2015 оны 10 сарын 14
Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг
-
2015 оны 10 сарын 14
Цагдаагийн Ерөнхий газраас зохион явуулж буй “Ургац-2015 “ нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газрын Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Эрдэнэсүх нь 2015 оны 10 дугаар сарын 12-13 нд шилжих шөнө Төв аймгийн нутаг Жаргалант сумын харалдаа хяналт шалгалт хийж байх хугацаандаа Х.Truek маркийн 39-04 дугаартай авто машины жолооч А нь бусадтай бүлэглэн 12000 кг ноосон дотор 5,3 тн самар нууж Улаанбаатар хот руу оруулах гэж байсныг илрүүлэн Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэсэгт шилжүүллээ. Тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-
2015 оны 10 сарын 14
Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжлээ
-
2015 оны 10 сарын 14
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
2015 оны 10 сарын 14
Суудлын авто машины цонх хагалж, эд зүйл хулгайлсан этгээдийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
-
2015 оны 10 сарын 14
Та бидний өдөр тутам амьдрал ахуйдаа хэрэглэдэг усны савны асуудал гамшгийн хэмжээнд очсоныг мэргэжлийн байгуулагынхан нотлоод байгаа. Тиймээс ШӨХТГ-ын зүгээс энэ тал дээр дорвитой ажил эхлүүлэх, стандарт чанарын шаардлага хангахгүй савнуудыг хэрэглээнээс гаргах тал дээр ажил эхлүүлж байна. Хорт хавдар гэх аймшигт өвчний эх үндэс болоод буй уг савыг та бид өдөр тутам хэрэглэснээр хэдэн жилийн дараа гэхэд хүмүүсийн дийлэнх хувь нь хавдар өвчтэй болох нөхцөл байдал бий болоод байна. Маргааш өглөө 9 цагт вокзалын сүү сүүн бүтээгдэхүүн зардаг хүмүүс, Нарантуул захын сав суулга худалдаалдаг хүмүүс дээр очих, гэр хорооллын худаг болон айлуудаас энэ савны талаарх ойлголт, нөхцөл байдлыг тодруулах үүднээс нөхцөл байдалтай танилцах гэж байна.
-
2015 оны 10 сарын 14
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар өрнүүлж байгаа “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд “Асбестын аюулаас сэргийлэх нь” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг 2015.10.14-ний өдөр МХЕГ-т боллоо.
Асбесттай харьцдаг ажилчид, үйлдвэрийн эмч, улсын байцаагч нар сургалтад хамрагдсан байна. Хөдөлмөр, Эрүүл мэнд, спорт, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар асбесттай холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, импортоор оруулах тусгай зөвшөөрөл, аюултай хог хаягдлыг зайлуулах, хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүний хэмжээ, төрлийн талаар танилцуулж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хийсэн судалгааны дүн, аюулгүй ажиллагаанд баримтлах зарчмын талаар хичээл заав. Мөн Хөдөлмөрийн яамны боловсруулж байгаа аюулгүй ажиллагааны журмын төслийг хэлэлцэн, хэрэглэгч байгууллагуудаас санал авсан байна.
Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлаг асбестыг хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2010 онд гаргасан судалгаагаар дэлхийд 125 сая хүн асбесттай харьцдаг бөгөөд жил бүр 107,000 хүн хорт хавдраар, үүний 4000 нь маш ховор тохиолддог цээж, хэвлийн гялтан хальсны хортой хавдрын улмаас нас барж байна.
Манай улсын хувьд хорт хавдар үүсгэдэг химийн бодисыг 40 гаруй жил ашигласан, аюулгүй ажиллагааны болон ажилтны эрүүл мэндийг хамгаалах талаар тогтоосон дүрэм, журам хангалтгүй байгаагаас эрсдэлд орж болзошгүй байгаа юм.
- See more at: http://zasag.mn/m/inspection/view/11159#sthash.52v5mdVt.dpuf
-
2015 оны 10 сарын 14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Исламын бүгд найрамдах Иран Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын судалгаа, боловсролын төвийн гүйцэтгэх захирал Хади Солейманпоур, тус улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны шинжлэх ухаан хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Али Биниаз нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ШУА-ийн дэд ерөнхийлөгч Т.Дорж, Монгол Улсаас Иран улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням нар байлцлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд “Монгол, Иран хоёр орны харилцаа одоогоос 2500 жилийн өмнө эхэлсэн гэсэн шинжлэх ухааны мэдээ, баримт байдаг. Монголын тулгар төр болох Хүннү гүрний язгууртнууд 2300 жилийн тэртээ перс хивс, гар урлалын зүйл хэрэглэж байсан нь археологийн судалгаагаар тодорхой болсон. Мөн одоогоос 1500 жилийн өмнө буюу 506 онд Перс, Византи улсуудын хооронд байгуулсан эвийн гэрээг монголчуудын өвөг дээдэс Хүннү нар зуучилж байсныг батлах түүхэн баримт бий. Иран бол эртний түүхтэй орон, иранчууд бол өндөр соёл, уламжлалтай үндэстэн гэдгийг бид сайн мэднэ. Монгол, Иран хоёрт төстэй зүйл олон байдаг. Хоёулаа тодорхой хугацаанд дэлхийн бодлогыг тодорхойлж байсан. Хоёулаа их түүхтэй эзэнт гүрнүүд байсан.
Байгаль, цаг уур, нийгэм өөрчлөгдөж байдаг. Харин хүн төрөлхтөний түүх аливаа өөрчлөлтөд өртөх ёсгүй. Түүх түүхээрээ үлдэх учиртай. Ард түмнүүдийн түүх бол аугаа, арилшгүй зүйл.
Монголын Ил хаант улсын хаан Хүлэгийн дэргэд шадарлаж байсан Персийн Рашид ад Дин, Монголын Болд Чинсан нарын тэргүүлсэн түүхчид “Судрын чуулган” хэмээх алдарт бүтээлийг туурвисныг бүгд сайн мэднэ. Иран, Монгол хоёулаа газар нутаг томтой, ард иргэд нь авьяаслаг, махруу, хөдөлмөрч юм.
Бидэнд энэ их түүх, уламжлалыг гээлгүй цаашид хөгжүүлэх түүхэн үүрэг ногдож байна. Ирэх 2016 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо. Энэ ойд зориулж хоёр талын соёл, боловсролын харилцааг хөгжүүлж, соёлын өдрүүд харилцан зохион байгуулах гэх мэт олон ажил хийх шаардлагатай гэж үзэж байна” гээд ирэх жил Улаанбаатарт болох Олон улсын Монгол судлаачдын 11-р их хуралд Ираны эрдэмтэн, судлаачдаас оролцохыг урилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Исламын бүгд найрамдах Иран Улсад айлчилсан юм. Энэ айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах эхлэлийг тавьсан гэдгийг уулзалтын үеэр дурдлаа.
Энэхүү айлчлалын мөрөөр хоёр улсын Ерөнхийлөгч нар ярьж тохиролцон Монгол Улсын ШУА, Исламын бүгд найрамдах Иран Улсын ГХЯ-ны хооронд хамтран ажиллах Санамж бичгийг 2013 онд байгуулсан байна. Санамж бичгийн хүрээнд тусгагдсан ажлуудыг бүрэн дүүрэн, амжилттай гүйцэтгэх нь чухал бөгөөд Монгол Улсад хийж буй Ираны төлөөлөгчдийн айлчлал ч үүнтэй холбогдож байгаад Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд талархал илэрхийлэв.
Иранчууд Монголын Ил хаант улсын Өлзийт хааны бунхныг 700 гаруй жилийн турш арчлан хамгаалж, улмаар ЮНЕСКО, дэлхийн өвд бүртгүүлсэнд мөн талархал илэрхийллээ.
Хоёр орны шинжлэх ухаан, судалгааны хамтарсан хорооны хуралдаан болон Иран улстай хамтарч Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан хийх олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ аравдугаар сарын сүүлээр болох юм. Эдгээр арга хэмжээ нь хоёр орны түүх, соёлын харилцааг шинэ шатанд гаргах нэгэн сэжим гэдгийг хоёр тал тэмдэглэж байлаа.
Ноён Хади Солейманпоур хоёр тал харилцаагаа шинэ шатанд гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ хоёр орны эртний түүхэн уламжлал, түүх, соёлын нандин өвийн талаар Монголын шинэ залуу үеийнхэнд илүү танилцуулан ойлгуулах нь чухал болохыг уулзалтын үеэр тэмдэглэж байсан юм.
-
2015 оны 10 сарын 14
Нийслэлийн 376 ойг угтаж “Их хотын хямдрал” худалдааг 3 дахь жилдээ Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү хямдралт худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр нийслэлийн удирдлагууд уулзлаа.
Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд өнгөрсөн жил “Их хотын хямдрал” худалдаанд аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцож, иргэддээ олон бэлэг барьж 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 300 мянган иргэнд ажил үйлчилгээгээ сурталчилсан. Энэ жил ч идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна гэж онцолсон.
Аж ахуйн нэгжийн удирдлагууд “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, иргэддээ бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, зарж борлуулах боломжийг олгодог нийслэлийнхэндээ баярлалаа” гэсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Их хотын хямдралтай худалдаанд оролцдог аж ахуйн нэгжүүддээ баярлалаа.Та бүхний ажил хөдөлмөрийн үр дүн, төлсөн татвараар төрөлх хотын маань хөгжил дэвшил ахидаг. Нийслэлийн нэг хувийн татварыг аваад бид юунд хэрхэн яаж зарцуулсанаа та бүхэндээ, иргэддээ эргэн тайлагнах болно. Энэ мөнгө иргэдийн эрүүл аюулгүй, тохилог, дулаан сайн сайхан амьдралыг бий болгоход зарцуулагдах юм. Та бүхний ажил үйлс үргэлж өөдрөг байх болтугай. Их хотын хямдралтай худалдаандаа идэвхитэй оролцоорой” гэж уриаллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 14
АНУ-ын Дипертаментийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих, хэлтсийн гадаад харилцаа хариуцсан ажилтан Sara Scott, АНУ-ын Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн олон улсын асуудал хариуцсан ажилтан Kristy Mordhorst, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Жеймс Моффитт, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн мэргэжилтэн М.Хоролсүрэн, нар 2015 оны 10-р сарын 14-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт айлчиллаа.
Тэднийг Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа, Эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг хүлээн авч Монгол Улсын прокурорын байгууллагаас Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд авч хэрэгжүүлж байгаа асуудлын талаар ярилцлаа.
Түүнчлэн 2015 оны 10-р сарын 16-нд тухайн сэдвээр өргөн хүрээнд дугуй ширээний ярилцлага хийхээр товлосон бөгөөд тус арга хэмжээнд прокурорын байгууллагын зарим удирдах албан тушаалтнууд болон бусад хуулийн байгууллагын төлөөллүүд оролцох юм.
-
2015 оны 10 сарын 14
“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий газар, “Дэлхийн зөн-Монгол” Олон улсын байгууллага хамтран Монгол оронд болдог аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх “Аврагч мазаалайн зөвлөмж” нэртэй DVD-г төв орон нутгийн Онцгой Байдлын Газрын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд хүлээлгэн өглөө.
-
2015 оны 10 сарын 14
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг болов
-
2015 оны 10 сарын 14
Өндөр үнэтэй эмийг даатгалаас санхүүжүүлэх боломжийг судалж үзэхийг үүрэг болгов
-
2015 оны 10 сарын 14
Тавантолгойн цахилгаан станц төслийн барилгын ажлыг ирэх хавар эхлүүлэх үүрэг өглөө
-
2015 оны 10 сарын 14
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явсан ”ДЮЦ” ХХК-ны ”Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Б нь зорчигч 2 настай эрэгтэй Э нарын хоёр хүнийг унагаж гэмтээсэн осол гарчээ.
-
2015 оны 10 сарын 14
НМХГ их, дунд эрсдэлтэй өлөн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийжээ.
-
2015 оны 10 сарын 14
Ц.ЦОЛМОН САЙД ҮЕ, ҮЕИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАРТАЙ УУЛЗЛАА