-
2015 оны 10 сарын 14
НДЕГ-аас өчигдөр хариу тайлбар өгөв. Уг тайлбарт, ”Манай салбарын хамт олон жилд улсын төсөвт орлогын V* хувьтай
-
2015 оны 10 сарын 14
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
-
2015 оны 10 сарын 14
Зууны манлай дуучин энэ жилийг завгүй өнгөрөөх нь ээ...
Дуучин Б.Сарантуяа өсвөр насандаа их урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагт дуулан олны танил болсон. 15 настайгаасаа дуулж эхэлсэн охин урлагаасаа урвалгүй дуулж явсаар 30 жилийг үджээ. 30 жил ганцаараа тайзыг эзэгнэн, уйдамхай олон нийтийн харцыг “барьж” хайртай дуучин хэвээр үлдэнэ гэдэг амаргүй. Орчин үед оддын нас богинохон болсон. Харин Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа 30 жил тайзан дээр “босоо” хэвээрээ үлдэж, өөрийн гэсэн үнэнч үзэгч, фэнүүдтэй, байр сууриа хадгалж, нөлөө ноёрхлоо тогтоосон рок попын хатан хаан. З0 жил тасралтгүй дуулж, зууны манлай дуучин, рок попын хатан хаан, поп хатагтай гэж хүндлэгддэг МУГЖ Б.Сарантуяа дуучны карьерээ эхлүүлж, дуучин болсон тэгш 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэн өнгөрөөх сурагтай.
Өнгөрсөн хавар 4 сарын 20-нд төрсөн өдрийн тоглолтоо хийж, Монгол бөхийн өргөөг нэг өдөр доргиосон. Тэр үеэр дуучдын хоолойн царааг сорьдог сайн бүтээл “Аав ээж хоёр минь” дууг дуулан үзэгчдийг “нурааж”, хоолой нь хүчтэй, гайхамшигтай хэвээр байгааг баталсан билээ. Зун, 6 дугаар сарын 19-нд “Хөх тэнгэр” хамтлагийнхаа 25 жилийн ойн тоглолтонд оролцсон. Н.Ганхуяг “Хөх тэнгэр” хамтлагт шилдгүүд багтсан гэж онцолсон. Харин шилдгүүд дунд поп хатагтай Б.Сарантуяа шигтгээ нь байж чадлаа гэж фэнүүд нь бахархаж байсан юм.
МУГЖ Б.Сарантуяа 2016 онд дуучин Б.Сарантуяагийн урлагийн ертөнцөд орж, дуулж эхэлсний 30 жилийн ой тохионо. Энэ ойдоо зориулж МУГЖ Б.Сарантуяа ирэх жилийн 4 сарын 20 хүртэл олон ажил хийхээр төлөвлөжээ. Шинэ цомог, шинэ тоглолтууд, хувийн амьдрал, уран бүтээлийн амжилт, амьдралын түүхээ харуулах шинэ ном гаргахаар төлөвлөжээ.
Урлагт зүтгэсэн 30 жилийн ойдоо зориулсан эхний ажил болох “Сэхүүн салхи” нэртэй шинэ цомгоо гаргажээ. Энэхүү цомогт нь мөнхийн хит гэж болох Л.Энх-Амгалангийн үг, Л.Балхжавын ая “Хэн мөнхөд хайрлаж чадах вэ”, С.Цогтсайханы үг, н.Цогдэлгэрийн ая “Хавар”, Р.Эмүжингийн үг, Б.Шаравын ая “Хатан хаан”, Болд-Эрдэнийн үг, Г.Жаргалсайханы ая “Бог өвсний дуу”, гитарчин Өөжгий үг, аяыг нь зохиосон “Зүүдний учрал”, Ү.Хүрэлбаатарын үг, Л.Балхжавын ая “Зоргоороо амраг”, “Содура” киног “амьдруулсан” тус киноны дуу болох “Содура” дуу оржээ. “Содура” киноны дууны үгийг П.Одгэрэл бичиж, аяыг Л.Балхжав бичсэн.Тэрчлэн рок попын алдартай хоёр ах дүү Б.Ангирмаа, Б.Долгион хоёр үг, аяыг нь бүтээсэн “Сэхүүн салхи” дуу, мөн Тангадын Галсан гуайн үг, Б.Шарав гуайн аяыг нь бичсэн “Аав ээж хоёр минь” дуу багтжээ. Дуучдын хоолойн царааг шалгадаг “Аав ээж хоёр минь” дууг дуучин Сараагийн дуулснаар олж дуулах гэж эрэл сурал болоод байсан хүмүүс энэ цомгийг авч байна. Тэрчлэн анх Н.Ганхуягтай дуулж, дараа нь 22 жилийн тэртээ дуучин Брайн Адамстай хамтран дуулсан “Чи алзахгүй” дуугаа шинэчлэн шавь Л.Насанбуянтайгаа хамт дуулжээ. Энэ дуу нь мөн “Сэхүүн салхи” цомогт багтжээ. Энэ дуу нь ах дүү Б.Долгион, Б.Ангирмаа нар үг аяыг нь бичсэн гэдгийг хүмүүс сайн мэднэ байх. Будаг нь ханхалсан цоо шинэ “Сэхүүн салхи” цомгийнхоо баярыг есдүгээр сарын 18-нд “VLVT” клубт тэмдэглэж, их хотын залуусыг нэг өдөр ая дуугаараа мялаах нь.
Дуучин Б.Сарантуяаг шинэ жилийн дууны хатан хаан гэлцдэг “Шинэ жилийн шөнө”, “Цагаан шөнө” дуугүйгээр шинэ жилийг төсөөлөхөө больсон. Тийм болохоор 10 шахам жилийн өмнө шинэ жилийн дууны цомог гаргаж байсан Сараа энэ шинэ жилээр тоглолт хийхээр болжээ.
-
2015 оны 10 сарын 14
Хүүхэлдэйн театрынхан багачуудад 50 хувийн хямдралтай тоглоно
-
2015 оны 10 сарын 14
Байнгын хороодын хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлууд /2015.10.14/
БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Цөмийн энергийн комиссын мэдээлэл сонсох.
4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Баг, хороодын эрх зүйн байдлыг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх;
Улсын Их Хурлын 2015-2016 оны намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах;
-
2015 оны 10 сарын 14
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ҮЭ-ийн холбооноос салбарын сайд нь эмч, эмнэлгийн ажиллагсадын цалинг хасах шийдвэр гаргасныг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийсэн. Тэгвэл салбар хариуцсан сайд Г.Шийлэгдамба тэдний мэдэгдлийг эрс үгүйсгэж, эмч нарын цалинг нэг төгрөгөөр ч хасаагүй гэж байгаа юм. Тэгвэл тэдний яриаг 24VS24 онцолж байна.
-
2015 оны 10 сарын 14
Томуугийн эсрэг улирлын вакциныг хийж эхэллээ
-
2015 оны 10 сарын 14
Төв замыг хаана
Өчигдөр 11 цаг 59 минут
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук маргааш манай улсад айлчилна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Төрийн айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөөн автозамуудыг тодорхой хугацаанд хаана. Тиймээс энэ хоёр өдрийн хугацаанд хувийн автомашинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
-
2015 оны 10 сарын 14
Хүүхдийн цэцэрлэгтэй хаяа дэрлүүлэн автобусны буудал байгуулах нь эрүүл сэтгэлгээ, зөв шийдвэр мөн гэж үү. Хэтэрхий эрсдэлтэй, аюул дагуулах энэхүү шийдвэрийг мөнөөх хотын дарга Э.Бат-Үүл гаргажээ.
-
2015 оны 10 сарын 14
Хумхынхан
-
2015 оны 10 сарын 14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
-
2015 оны 10 сарын 14
2015 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Говийн бүс нутаг болон Их нууруудын хотгороор 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
-
2015 оны 10 сарын 13
Улаан загалмайн Олон Улсын холбооны Тайландын вант улсын Бангкок хот дахь бүс нутгийн төлөөлөгч нён Жон-Эрик Женсен, Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хот дахь Ажиллагааны газрын дарга Жина Волпин нар хамтаар 2015 оны 10.12-16 ны өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчдад ”Цагдаагийн алба хаагчаас хүч хэрэглэх олон улсын стандарт” сэдвээр сургалт зохион байгуулж байна.
Энэ сургалтаар Улаанзагалмайн олон улсын байгууллагын үйл ажиллагаа, цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, цагдаагийн байгууллагад тулгарч байгаа асуудал, хязгаарлалтууд, цагдаагийн алба хаагчаас хүч хэрэглэх норм, стандарт /баривчлах, цагдан хорих, үзлэг, нэгжлэг хийх, галт зэвсэг ашиглах/ хамгаалалт, хүчирхийллийн нөхцөл байдлын үеийн менежмент, шийдвэр гаргах ажиллагаа, бэртэл гэмтлийн баллистик шинжилгээ зэрэг сэдвээр мэдээлэл өгч байгаа юм.
Сургалтанд Тусгай ажиллагааны газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах нэгж, дүүргүүд нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга ахлах мэргэжилтэн, хамгаалалтын 1, 2, 3-р хэлтсийн алба хаагч нар оролцож байна.
-
2015 оны 10 сарын 13
Цагдаагийн алба хаагчид хүний амь аварчээ. Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ганхүлэг, Г.Түвшинбаатар нар байнгын татаж унадаг өвчтэй, группт байдаг иргэн Б-ийн амь насыг аварсан байна.
Тэд Замын-Үүдийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа вагон депогийн хашаанд Улаанбаатараас ирсэн галт тэрэг зогсдог байршлын үнс нурам асгадаг хэсэгт хүн ухаан алдаж, унаад шатаж байхад нь амь насыг нь аварчээ. Иргэн Б их хэмжээний түлэгдэлтэй Түлэнхийн төвд хэвтэж эмчлүүлж байгаа аж. Харин амь насыг нь аварсан алба хаагч нарт иргэн Б-ийн гэр бүлийнхэн талархал ирүүлжээ.
-
2015 оны 10 сарын 13
Замын цагдаагийн газарт хүүхэд зам тээврйин осолд өртсөн зургаан дуудлага өнгөрөгч хоногт бүртгэгджээ.
-
2015 оны 10 сарын 13
Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж байгаа гадаадын иргэдийг тоолж эхэлжээ.
-
2015 оны 10 сарын 13
Манай сурвалжлах багийнхан аяллын төгсгөлд Төв аймгаар зочиллоо. Төв аймаг нь Улаанбаатартай хамгийн ойр аймаг болоод ч тэр үү, дэд бүтэц нэлээд сайн хөгжсөн нь харагдаж байсан хэдий ч бусад аймгийг бодвол аймаг орон нутгийн хөгжил тийм ч сайнгүй харагдаж байсныг нуух юун.
Гэхдээ бид уламжлал ёсоороо тус аймгийн өв соёл, бренд бүтээгдэхүүн, аймгийн үйл ажиллагаатай таницлаж, ажиллах явцад Эрдэнэ сумын нутагт байрлах Ар жанчивлан рашаан өөрийн эрхгүй анхаарал татсан юм.
Тус рашаан сувилал нь 1978 онд байгуулагдаж, түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, сувилгааны багаж төхөөрөмжөөр тоноглогдож, амралтын газраа зочид буудал шиг болтол нь тохижуулсан нь ихээхэн авууштай санагдаж байлаа.
Түүнчлэн ор хоногийн төлбөр нь бүх эмчилгээ, сувилгаа, хоол ундтайгаа нийлээд 27 мянган төгрөг байх агаад нэг өрөөнд хоёр л амрагч байх нөхцлийг бүрдүүлснээрээ бусад рашаан сувиллаас тун гойд санагдав.
Ар жанчивлангийн рашаан элэг цөс, нойр булчирхайн архаг үрэвсэлд тустай
Ар Жанчив¬лангийн рашаан нь гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэс-жилтэй, сул хүчиллэг, нүүрс¬хүчлийн хийтэй, хүйтэн рашаан юм. Эмчил¬гээний хувьд ходоодны архаг үрэв¬сэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадал¬тын үед хэрэглэдэг.
Харин тархины судасны хатуурлын гүнз¬гийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэл¬бэрийн илэрлийн үед энэ рашаан зохимж¬гүй юм байна. Байнгын ажил¬лагаатай тус рашааны газар нь нэг ээлждээ 150-300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Манай сувилал дотор ходоод, элэг, цөс, бөөр, үе мөч, тулгуур эрхтэн, булчин шөрмөсний үрэвсэл, мэдрэлийн системийн сульданги, төв болон захын мэдрэлийн судлын үрэвсэл зэрэг өвчнүүдийг үр дүнтэй эмчилж сувилж байна. Олон жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд эмчилгээний үр дүн 94-96%-ийн сайжралттай байдаг.
Эмчилгээ, сувилгаа
Зохион байгуулалтын хувьд 3 тасагт зохион байгуулагдаж, 6 кабинетад эмчилгээ сувилгаа тогтмол явуулж байна. Эмнэлгийн тасаг нь 3 их эмч, 1 бага эмч, 4 сувилагч нийт 12 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж сувилуулагчдыг эмийн бус эмчилгээгээр эмчилж ажилладаг. Биеийн тамир чийрэгжүүлэлтийн кабинет нь бялдаржуулах урлагийн техникээр тоноглогдсон, орчин үеийн аргаар аливаа өвчнийг анагааж байна. Бариа засал, физик, биеийн тамир, порцедур, парафин, усан эмчилгээ, шавар эмчилгээний кабинетууд тус тус ажилладаг.
Түүнчлэн нэг ээлжидээ 160 хүнийг хооллох хүчин чадалтай зоогийн тасаг нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эмчилгээний болон эрчимт хоолоор үйлчилдэг. Захиргаа санхүүгийн тасаг нь өдөр тутмын удирдлагаар хангаж хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Аж ахуйн тасаг нь 9 хүний бүрэлдэхүүнтэй сувиллын арын албаны хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
Ингээд Ар жанчивлан рашаан сувиллын гүйцэтгэх захирал Б.Урсгалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Сувиллынхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Улаанбаатар хотоос 60 км-т оршдог манай сувилал жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхийдөө сэргээн засах чиглэлээр эмчилгээ сувилгаагаа хийдэг. Өөрөөр хэлбэл, эмийн бус эмчилгээ хийдэг. 10-аад төрлийн эмчилгээ явуулдагаас ходоод цөсний архаг үрэвсэлтэй хүний уудаг рашаан байдаг. Энэ рашаан маань газрын хөрснөөс гарч ирсэн, эрт дээр үеэс судлагдаж ирсэн рашаан байгаа юм. Улмаар рашаан уухаас гадна шавар, тосон, хөдөлгөөний гэх мэт олон төрлийн эмчилгээ хийдэг. Одоогоор манай сувилал 51 мэргэжлийн түвшний ажилчинтай. Зуны улиралд 250-300 хүн хүлээж авах хүчин чадалтай. Харин өвөл 150-200 хүн хүлээж авах боломжтой. Жилдээ дунджаар 4500-5000 хүн манай сувиллаар үйлчлүүлдэг байгаа.
- Ар жанчивлан рашаан сувилалд ирж байгаа хүмүүс ихэвчлэн ямар оноштойгоор ирдэг вэ?
- Дийлэнх хувь нь хоол боловсруулах эрхтэн, элэг цөс, нойр булчирхайн зовиуртайгаар ирдэг. Рашаанаа 80-120 метрийн гүнээс хэрэглэдэг.
- Ойролцоогоор хэд хоног хэвтэн эмчлүүлбэл илүү үр дүнтэй байдаг вэ?
- Ер нь сэргээн засах эмчилгээний дундаж 7-10 хоног байдаг. Ингэж байж нэг курс эмчилгээ гэж нэрлэгддэг. Гэхдээ заавал жилдээ тэдэн удаа гэсэн тоо заасан зүйл байдаггүй.
- Ер нь рашаан, шаварынхаа нөөцийг тогтоолгосон уу?
- Рашааны нөөцийг 1990-ээд оны дундуур тогтоосон байдаг. Зөвхөн эмчилгээний журмаар ашиглавал одоо байгаа нөөц маань 400 жилдээ хүрэлцэнэ гэдгийг улсын архивт бүртгэсэн байгаа.
- Ер нь үнэ өртөгийн хувьд хөнгөлөлт урамшуулал байдаг уу?
- Манай сувилал 2013 онд магадлан итгэмжлэгдсэн. Үүгээрээ манайх өндөр настан ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Манайд хэвтэн эмчлүүлээд дараа нь халамжийн төвөөсөө нийт зардлын 50 хувийг буцаан авч болно.
- Цаашдын зорилго?
- Олон улсын стандартыг Монголд нэвтрүүлж, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
Дашрамд хэлэхэд, сүүлийн жилүүдэд 25-35 насны залуучууд утаажилтаас болоод эрүүл мэндийн эрсдэлд маш их орж байгаа аж. Тиймээс рашаан сувилалыг зорих залуучуудын тоо нэмэгджээ.
Тус рашаан сувилалын хувьд ахмад ажилчдаа жилд нэг удаа амрааж, сувилдаг аж. Мөн тэднээсээ туршлага судалж, байнгын холбоотой ажилладаг байна. Ингээд ахмад ажилчдаас нь зарим зүйлийг тодрууллаа.
Ч.Авгаан “Би Ар Жанчивлан амралт сувилалд 1981 онд ирж ажилласан. Улмаар 2011 онд тэтгэвтээ гарсан жолооч хүн. Сүүлийн 15 жил амрагч нарыг зөөж үйлчилж байлаа. Манай Ар Жанчивлан байгалиас гардаг ундаргатай рашаантай. Хөгшин, залуу гэлтгүй ирж үйлчлүүлдэг. Миний хувьд ажлаа хийж явахдаа үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонсоход “Их сайхан боллоо. Рашаан зохиж байна. Дахиж ирмээр байна” гэх зүйлийг ярьдаг” гэлээ.
Аж ахуй эрхэлсэн орлогч захирал Г.Тогоохүү “Би 1998 онд ирсэн. Улмаар 1999 оноос засвар үйлчилгээ бүх зүйлийг рашаан сувилалдаа хийж ирсэн. Манай сувилал ахмадын сувилал гэдэг тодотголтой. Тиймээс ч аймаг нийслэл, дүүргийн ахмадын хороодтой холбоотой ажилладаг. Хүнгүй байна гэсэн асуудал байхгүй. Байнгын ачаалалтай байдаг. Ахмадууд маань гурван жил дараалан ирнэ гэсэн ойлголт, зорилттой байдаг. Хоол, унд байр, эмчилгээ сайн. Ганц асуудалтай зүйл нь сувилуулагчид маань олноороо нэг өрөөнд байхыг хүсдэггүй. Ихэнх нь хоёр ортой, нэг ортой өрөөнд байрлахыг хүсдэг. Тиймээс бид өргөтгөлийн барилгаа барьж байгаа” гэв.
-
2015 оны 10 сарын 13
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
-
2015 оны 10 сарын 13
Нийслэлийн прокурорын газар АТГ, ТЕГ, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газар зэрэгт шалгагдаж байгаа хэргүүд дээр дагнан хяналт тавьж ажилладаг. Тухайлбал, хүн худалдаалах, барьцаалах, хулгайлах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй эм бодистой холбоотой хэргүүдэд хяналт тавьж ажиллаж байгаа юм.
Мөн орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагч, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт холбогдох эрүүгийн хэргүүд хийгээд хууль бус ашигт малтмал, монгол улсын иргэний гадаадад үйлдсэн хэрэг болоод гадаад иргэдийн Монголд үйлдсэн хэргүүдийг хянадаг газар. Тэгвэл Нийслэлийн прокурорын газар өнгөрсөн хугацаанд 1300 орчим эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байдгаас 70 орчим хувийг нь эцэслэн шийдвэрлэжээ.
Өнөөдрийн байдлаар 120 хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй шалгагдаж байна. Үүний 80 орчим хувь өршөөлд хамруулахгүй хэргүүд байгаа гэдгийг албаныхан хэлж байна.
-
2015 оны 10 сарын 13
Би өөрийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2015.5.8-нд санаачлан 2015.6.4-нд УИХ-д өргөн барьсан.
Хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд дэмжиж, 2015.6.16-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэгдэж дэмжигдсэн.
Харин 2015.6.17-нд Авилгатай тэмцэх газраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан албан бичиг ирүүлж, улмаар тэр өдрөө ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад хандан бичиг ирүүлснээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад явж байсан хуулийн төслийг хэлэлцэхийг зогсоосон. Хаврын ээлжит чуулганы үеэр энэ хууль бус үйлдлээ зогсоохыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөс шаардсан боловч хэлэлцүүлэлгүй хаврын ээлжит чуулган болон зуны хоёр ээлжит бус чуулганы 4 сарын хугацааг өнгөрөөлөө.
Иймд 4 сарын өмнө хэлэлцэгдэж эхэлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн энэ чуулганаар яаралтай хэлэлцүүлнэ үү гэж УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ.