-
2015 оны 10 сарын 13
БНСУ-ын визийн зураг стандарттай боллоо
БНСУ-ын виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалд 3,5см х 4,5 см фото зураг зургаан хувь хэмээн заасан байдаг. Тэгвэл БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улс визийн зурагг стандарт тоггоосноо энэ сарын 11-нд мэдэгдсэн байна. Шигоэр тогтоосон стандартын дагуу зургийн өргөн: 3.5 см. урт- 4.5 см, зурган доторх нүүрний хэмжээний өргөн-2.5 см, нүүрний хэмжээний ург- 3.5 см. цагаан фонтой, хоёр чих. дух ил гарсан зураг. өөрөөр хэлбэл гадаад пасттортын зурагтай адилхан зураг байна гэжээ.
-
2015 оны 10 сарын 13
Дугаар хязгаарладаг замуудыг цөөлжээ
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны 225 тоот тогтоолоор улсын дугаарьш хязгаарлалтын дагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэхүү шийдвэрээр дугаар хязгаарлах цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулсан. Үү- ний дагуу энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих бөгөөд тус бүсийн зарим газрын замыг хассан юм баина.
-
2015 оны 10 сарын 13
Соёлын тэргүүний ажилтан Б.Баттөрдөө сэтгэлийн дэм хайрлацгаая!
-
2015 оны 10 сарын 13
Орон сууцжуулах аян эхэллээ
Залуу гэр бүлд тулгардаг томоохон бэрхшээлийн нэг нь орон сууц. Монголын залуучуудын холбооны дэргэдэх Барил- гачин залуучуудын холбоо “Хямралыг хямраацгаая” уриан дор залуу гэр бүлийг орон сууцжуулах аян өрнүүлж эхэлжээ. Аяны хүрээнд Барилга, хот байгуулал-тын яам, Барилгын хөгжлийн төв, МЗХ- ны Орон сууцны байнгын хороо хамтран, энэ сарын 23-25-нд шинэ орон сууцны “Үнэ тохиролцох экспо”-г “Аса” диркт зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр залуу гэр бүлд хөнгөлөлттэй үнээр орон сууц борлуулах аж. Мөн борлуулагч тал- тай үнэ тохирч болох төдийгүй нийт төл- бөрийн 10 хувийг урьдчилан төлөөд орон сууц авах боломж олгох гэнэ.
-
2015 оны 10 сарын 13
Дундговь аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга тэргүүтэй ИТХ-ын 12 төлөөлөгч жилийн өмнө төсвийн мөнгөөр Чех, Словак улсад аялаад ирсэн. Тэд аймгнйн гадаад харил- цааг өргөжуүлэх зорилготой гэж тайлбарласан уг аяллынхаа зардал болох 50 сая тегрөгөе 2014 оны долдугаар сарын 8-нд төсөвт тодотгол хийх замаар татвар төлөгчдийн халааснаас авсан байдаг. Энэ нь Төсвийн тухай хууль болон Зас- гийн газрын Төсвийг хэмнэлтийн горимд шил- жүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолтой зөрчилдсөн юм. ИТХ-аа хууль зөр- чих үед нь тус аймгийн Аудитын газраас айм- гийн Засаг дарга С.Од-Эрдэнэд санал хүргүүлж, Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөнд зарддаа тусгахгүй байхыг зөвлөсөн ч хүлээж аваагүй тул акт тогтоосон.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны эц- сээр Сангийн яамнаас тус аймгийн Засаг дарга болон Аудитын газарт албан тоот илгээж, Орон нутгийн хөгжлийн сангаас хууль зөрчин зар- цуулсан хөрөнгийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэр гаргах хүртэл Дундговь аймагт орлогын шилжүүлгийг ТҮР зогсоосон. Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удир,длагын газраас ажлын хэсэг томилон, энэ оны’ хоёр- дугаар сарын Э-нөөс Дундговьд ажшшуулан, Орон нутгийн хөгжлийн сан, улсын төсөв, За- саг даргын нөөц хөрөнгөний зарцуулалт бо- лон улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, хэрэгжилт, мөн аймгийн ЗДТГ-ын бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт болон Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 147 ду- гаар тогтоолын хэрэгжилтийг хянасан ч тус аймгийн ИТХ-ынхан төсвийн мөнгийг буцаан төлөөгүй юм. Харин одоо эл мөнгийг аймгийн ИТХ-ын нэр бүхий 12 төлөөлөгчөөс гаргуулж, орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхээр боллоо. Тус аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ энэ сарын 6-нд ИТХ-ын дарга С.Буджавт мэ- дэгдэл хүргүүлж, “Аймгийн Аудитын газраас өгсөн үүргийн дагуу энэ сарын 15-ны дотор нэр бүхий 12 төлөөлөгчөөр 50 сая төгрөгийг төлүү- лэн, Төрийн санд буцаан байршуулж, баримтыг нь ирүүлнэ үү” хэмээн мэдэгджээ.
-
2015 оны 10 сарын 13
Тайландын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид ганзага дүүрэн иржээ.
-
2015 оны 10 сарын 13
Төвийн эрчим хүчний системийн станцуудын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлд эзлэх хувь 13.68 болжээ.
-
2015 оны 10 сарын 13
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/6C7M1UMl5yw” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 10 сарын 13
Усны нөөц: Манай улс эмзэг байдалд байна
-
2015 оны 10 сарын 13
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/moED7--O3sY” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 10 сарын 13
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Цолмонбаяр нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өглөө.
Ардчилсан намын генсек Л.Эрхэмбаяр, “Ардчилсан нам 2015 оны найм, есдүгээр сард “Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш...” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангай, төвийн бүсэд намынхаа гишүүд дэмжигчдийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Энэ чуулганыг хийх явцад гишүүдийн зүгээс “Ардчилсан нам хийсэн ажилтай, хэлэх үгтэй байна. Үүнийгээ ард түмэндээ тайлагнах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Тиймээс Ардчилсан нам аравдугаар сарын 10-аас аравхоёрдугаар сарын 10-ны хооронд орон даяар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг тайлагнах өдрүүдийг эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна” гэв. Бүсийн чуулганыг зохион байгуулахад явцад чуулганд оролцсон Ардчилсан намын 5000 гаруй гишүүд дэмжигчид, иргэдийн хэлсэн санал санаачлагуудыг нэгтгэж дүгнэжээ. “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн таван сайн ажлыг нэрлэсэн байна. Нэгдүгээрт, Бүтээн байгуулалт-Чингис бондийг сайн ажлаар нэрлэжээ. Энэ ажлын хүрээнд зам, барилга, үйлдвэржилт, шинэ сумын төв, Улаанбаатар хотын замын шинэчлэл зэрэг ажлуудыг иргэд онцлон нэрлэсэн байна.
Хоёрдугаарт, Үнэ тогтворжуулах хөтөлбөр иргэдийн амьдралд тус болсон сайн ажлын нэг гэдгийг нэрлэсэн байна. Энэ ажлын хүрээнд Монгол банкнаас 4 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжүүдэд зээлээр өгсөнөөс эргэн төлөлт хэвийн байгааг Монголбанкнаас мэдэгджээ.
Гуравдугаарт, боловсролын салбарт хийгдэж байгаа ажил буюу Зөв Монгол хүн хөтөлбөрийг сайн хэрэгжсэн ажлын нэгээд тодруулжээ. Эл хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд болгон өөрт байгаа авъяасаа хөгжүүлэх боломжийг нээж өгч байгаа нь хүүхэд багачууд гэлтгүй эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн ажил болсон байна.
Харин дараагийн сайн хэрэгжсэн ажлаар 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хүмүүсийг ажилласанд тооцох хууль батлагдсанаар 586 мянган хүн ажилласан жилээ нөхөн бүртгүүлсэн нь Ардчилсан намын гол ажлын нэг гэж дүгнэсэн байна.
Улсын төсвөөс УИХ-ын гишүүдийн багц гэж тус бүр нэг тэрбум төгрөг өгдөг байсныг зогсоож, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болгосон нь 273 тэрбум төгрөгийг орон нутаг өөрсдөө мэдэж зарцуулдаг болсон нь сайн хэрэгжиж байгаа ажлын нэг гэж дүгнэжээ.
Ийнхүү Ардчилсан нам энэ удаа “Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш...” чуулганыг Монгол Улсын 330 сум, 157 хороонд хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа ард иргэддээ тайлагнах юм. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд орохдоо “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг ард иргэдээрээ хэлэлцүүлж боловсруулсан. Ингэхдээ “Ажилтай орлоготой-Монгол хүн”, “Аюулгүй орчинтой-Монгол хүн”, “Эрүүл чийрэг-Монгол хүн”, “Эрдэм боловсролтой-Монгол хүн”, “Эрх чөлөөтэй-Монгол хүн” гэсэн таван дэд хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дээрх таван дэд хөтөлбөрийн хүрээнд олон ажлыг хийж, өнөөдөр ард иргэд үр шимийг нь хүртэж байгаа билээ. Тэгвэл 2020 он хүртэл үргэлжлэх “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд эхлүүлсэн ажлаа гүйцээхийн тулд ард иргэдийнхээ дуу хоолойг дахин сонсож, тэдний санал бодлыг тусгахаар энэхүү ажлыг эхлүүлээд байгаа аж.
Ард иргэдэд ажлаа тайлагнах энэ ажлыг 2015 оны аравдугаар сарын 10-аас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд орон даяар зохион байгуулах юм.
-
2015 оны 10 сарын 13
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
-
2015 оны 10 сарын 13
Монгол Улсад шинэ цагийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой ирэх онд тохионо. Уг ойг угтан “Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ыг Төрийн орон сууцны корпорациас нийслэлийн хэмжээнд эхлүүллээ. Аяны хүрээнд өнөөдөр Барилга, урлаг, спортын салбарынхны нэгдсэн туг мандуулах ёслолын арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга, Монголын барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, БХБЯ-ны Барилга, дэд бүтэц хариуцсан албаны дарга Н.Энхтуяа болон ТОСК-ийн төсөл хөтөлбөрийг гүйцэтгэгч 30 орчим барилгын компаний удирдлагууд, инженер, техникийн ажилчид урлаг, спортын салбарын төлөөлөл оролцсон юм.
Тугийг Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, МУГЖ Л.Болдбаатар, Монгол улсын арслан П.Бүрэнтөгс нар өргөлөө. Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга “Төрийн орон сууцны корпорациас эхэлж буй “Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ы туг нэг жилийн хугацаанд арвин их бүтээн байгуулалт, ололт амжилтыг авчирна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү тугийг мандуулж байгаагийн гол зорилго бол Монголын барилгын компаниуд маань нэгдэж, нэг зүгрүү зорилго нэгтэйгээр харж, улмаар хамтдаа зорилтоо тодорхойлон их хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад дуу нэгтэйгээр оролцоход оршиж байгаа юм.
Манай байгууллага дээр туг аялах нэг сарын хугацаанд хамт олон маань 14 багц ажлыг хийхээр төлөвлөөд байна.” Гэсэн юм. Мөн “Өндөр бүтээл, урлаг, спортын аян”-ы хүрээнд Төрийн орон сууцны корпораци Шастины нэрэмжилт Улсын 3-р төв эмнэлгийн Зүрх судлалын тасагт иж бүрэн засвар хийх санаачлагыг гаргажээ. Уг тасгийг олон улсын жишигт нийцүүлэн засаж, тохижуулахад зарцуулагдах хөрөнгийг ТОСК-ийн төсөл хөтөлбөрийг гүйцэтгэгч 30 орчим барилгын компани нэгдэж, хандив туслалцаа өгч бүрдүүлсэн юм.
-
2015 оны 10 сарын 13
Өршөөлийн хуульд улстөрийн шийдвэр гаргах ёстой
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
-Өршөөлийн хууль наймдугаар 11-нд батлагдсан. Батлагдсан өдрөөсөө дагаж мөрдөхөөр байгаа. Харин Ерөнхийлөгч энэ хуульд наймдугаар сарын 17-нд хориг тавьсан. Тэгэхээр хэрэгжиж байсан наймдугаар сарын 11-16-ны хооронд шийдвэрлэгдсэн асуудал хоригт хамаарах уу. Энэ хугацаанд Өршөөлийн үзүүлэх ажлыг зохион байгуулах комисс авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахаар шийдвэрлэсэн байвал яах вэ. Аль хуулийг нь дагаж мөрдөх гэсэн гэсэн асуулт тавьсан юм. Гишүүний асуултад ажлын хэсгийнхэн “Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан тул авлига, албан тушаалын хэрэг өршөөгдөхгүй гэсэн хариулт өгсөн. Гишүүн Ц.Оюунбаатар “Өршөөлийн хуулиар бид улс төрийн шийдвэр гаргах ёстой. Манайд хүний эрх зөрчигдөж ирсэн. Иргэний шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэгт эрүүгийн хэрэг оноодог. Тиймээс бид энэ хуулиар хүний эрхийг хамгаалах ёстой” гэж балаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо аравдугаар сарын 2-ний өдөр хуралдаж Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд уг хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан 11 зүйл заалт бүрээр санал хураасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй саналуудыг чуулганы хуралдаан руу оруулахгүйгээр зөвхөн 6 саналын томъёоллыг багцлан оруулж ирсэн нь МАН-ын бүлгийн хувьд завсарлага авах шалтгаан нь болсон юм.
Олонхийн дэмжлэг хүлээлгүй, цөөнх болсон энэхүү саналд албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн хэргүүдийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн санал багтаж байжээ. Эдгээр саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гаргасан байсан нь өнөөдрийн хуралдаанаас гишүүдийн 90 гаруй хувийн дэмжлэг хүлээж, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх болж байна. Ийнхүү Өршөөлийн хуулийн төсөл 11 зүйл заалт бүрээр санал хураалгахаар болж, энэхүү томъёоллоо чуулганы хуралдаан руу оруулахаар боллоо.
-
2015 оны 10 сарын 13
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук маргааш манай улсад айлчилна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Төрийн айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөөн автозамуудыг тодорхой хугацаанд хаана. Тиймээс энэ хоёр өдрийн хугацаанд хувийн автомашинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
-
2015 оны 10 сарын 13
Засгийн газар МАК компанитай гэрээ байгуулна
-
2015 оны 10 сарын 13
Өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны 4 давхарт айлын тагтан дээр бага насны 3 хүүхэд унах гээд байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг оройн 20:20 цагт ирүүлж дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид 5 давхраас аврах олс ашиглан тагтаар нь ороход харгалзах хүнгүй өглөөнөөс хойш юм идээгүй, ам нь цангасан байдалтай 2-5 насны эрэгтэй 3 хүүхэд байсныг аюулгүй болгосон байна.
Эцэг эхчүүдэд хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
-
2015 оны 10 сарын 13
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой ноцтой гэмээр мэдээллүүд өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа.
-
2015 оны 10 сарын 13
Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, 11 зүйл заалт бүрээр санал хураалгахаар болж, энэхүү томъёоллоо чуулганы хуралдаан руу оруулахаар тогтлоо.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо аравдугаар сарын 2-ний өдөр хуралдаж Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд уг хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан 11 зүйл заалт бүрээр санал хураасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй саналуудыг чуулганы хуралдаан руу оруулахгүйгээр зөвхөн 6 саналын томъёоллыг багцлан оруулж ирсэн нь МАН-ын бүлгийн хувьд завсарлага авах шалтгаан нь болсон юм.
Олонхийн дэмжлэг хүлээлгүй, цөөнх болсон энэхүү саналд албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн хэргүүдийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн санал багтаж байжээ. Эдгээр саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гаргасан байсан нь өнөөдрийн хуралдаанаас гишүүдийн 90 гаруй хувийн дэмжлэг хүлээж, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх болж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
-
2015 оны 10 сарын 13
Авто тээврийн тухай хуулийг шинэчилнэ