-
2015 оны 10 сарын 13
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөр өнгөрсөн 14 хоногт 549 иргэн үйлчлүүлжээ. Мөн хугацаанд 502 албан бичиг хүлээн авсны 293 буюу 58,4 хувь хариутай, 209 буюу 41,6 хувь нь хариугүй бичиг байлаа.
Иргэд, аж ахуйн нэгжээс 38 өргөдөл, гомдол хүлээн авч 17-г нь шийдвэрлэн, бусдыг нь хяналтад аваад байна. Мөн МХЕГ-ын 1800-1286 дугаарын утсанд 78 дуудлага ирснээс 16 гомдлыг холбогдох газруудаар нь шийдвэрлүүлж, 62 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Засгийн газрын 11-11 төвөөс зургаан гомдол хүлээн авсны хоёрыг нь шийдвэрлээд байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд 2015.03.17-ны өдөр тушаал гарган “Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төв”-ийг өргөтгөн “Зөвлөгөө, мэдээллийн төв” болгож, ажиллах журмыг нь баталсан.
Энэ төв Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа ажил, үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэн, албан бичиг, өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгдөг. Мөн мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-1286 дугаарын нээлттэй утас, цахим мэдээллийн “Touch screen” компьютер ажиллуулж байна. Ингэснээр Мэргэжлийн хяналтын байгууллагын ажил иргэд, аж ахуйн нэгжид улам ойртож ил тод болсны зэрэгцээ шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдсэн юм.
- See more at: http://zasag.mn/m/inspection/view/11147#sthash.Y1W2lnWu.dpuf
-
2015 оны 10 сарын 13
Пауэрлифтингийн ДАШТ, ААШТ-д манай тамирчид амжилттай оролцоод эх орондоо иржээ.
-
2015 оны 10 сарын 13
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Тус гэрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар 2015 оны 10 дугаар сарын 13-ны энэ өдөр гарын үсэг зурлаа.
Тус гэрээ нь 2013 оны сүүлээс хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд байгуулагдаж буй анхны гэрээ бөгөөд Засгийн газраас хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа чухал хэлбэр юм гэж Уул уурхайн сайд Р.Жигжид онцоллоо.
Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4 000 молибдений баяжмал үйлдвэрлэнэ. Цагаан суваргын уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр 18 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар ашиглана. Төсөлд нийт 1.031 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 344.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Үлдэгдэл 686.6 сая ам.долларыг ХБНГУ-ын болон Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. 1000 гаруй монгол иргэн ажлын байртай болно.
Дорноговь аймгийн Мандах сумын төвийн захиргааны байр, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвийг Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барих ба бүс нутгийн байгаль орчны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн байгууллага, иргэдтэй хэрхэн харилцах, хамтран ажиллах зохицуулалтыг гэрээнд тусгаж өгсөн байна. Мөн мега төслийн бүтээн байгуулалтын болон үйлдвэрлэлтийн шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдээр дотоодын ААН-ийг тэргүүн ээлжинд сонгон хамтран ажиллахаар гэрээнд тусгагджээ.
Энэ өдөр байгуулагдсан хоёр дахь гэрээ нь “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байлаа. Тус гэрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, “МАК Цемент” ХХК-ийн захирал Б.Баттулга, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар гарын үсэг зурлаа.
Тус төслийн хөрөнгө оруулагч нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид төслийг “Монголын алт” ХХК-ийн 100%-ийн охин компани болох “МАК Цемент” ХХК хэрэгжүүлнэ.
Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 961.9 сая ам.доллар буюу жилд дунджаар 32.1 сая ам.долларыг төвлөрүүлэх бөгөөд 480 монгол иргэдийг ажлын байраар хангах юм. Түүнчлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хүүхдийн цэцэрлэгийг хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барих ба бүс нутгийн байгаль орчны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн байгууллага, иргэдтэй хэрхэн харилцах, хамтран ажиллах зохицуулалтыг гэрээнд тусгаж өгсөн байна. Мөн төслийн бүтээн байгуулалтын болон үйлдвэрлэлтийн шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдээр дотоодын ААН-ийг тэргүүн ээлжинд сонгон хамтран ажиллахаар гэрээнд тусгагджээ.
“2013 оны сүүлээс хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар анх удаагаа үндэсний үйлдэрлэгчидтэй хийх хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хоёр гэрээ нийтдээ 1,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдсан гэрээ юм. “Монголын алт” ХХК-ийн хийж буй болон цаашид хийх хөрөнгө оруулалт, түүний зохицуулалт нь Монгол Улсын эрх ашиг, эдийн засгийн хөгжилд бодитой үзүүлэлтийг бий болгох чадвартай гэж итгэж байна Эдгээр гэрээг үзэглэснээр үндэсний үйлдвэрлэгчдэд зөвхөн Цагаан суварга, Хөх цавын цемент шохойн үйлдвэрээр тогтохгүй бусад үйлдвэрлэгчид, гаднын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай гэрээ байгуулах боломжийг нээж байгаа. Эдгээр төсөл хэрэгжиж, хоёр үйлдвэр ашиглалтад орсны дараа манай улсын төсөвт урт хугацаанд найдвартай, орлого бүрдүүлэх боломж бий болно. Урьдчилсан тооцооллоор жилд дунджаар 500-гаад тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх боломж нээгдэнэ” гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 13
”Хөдөлмөрийн Үндэсний Нам”-аас өнгөрсөн 9 дүгээр сарын 29-ны өдөр Халх голд чөлөөт бүс байгуулах асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдэд дүгнэлт хүргүүлжээ. Тус намын хувьд Халх голд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаа юм. Мөн уг газарт чөлөөт бүс байгуулахтай холбоотойгоор судалгаа хийж, дүгнэлт гаргасан талаараа өмнө нь мэдэгдэж байсан.
-
2015 оны 10 сарын 13
Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийн хүрээнд гамшгийн үед хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ОБЕГ, Улаанзагалмайн нийгэмлэг ард иргэдэд мэдээлэл өглөө.
Хурлын үеэр ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх багийн дарга Б.Ууганбаяр газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах анхан шатны аргыг заасан юм. Газар хөдөлбөл эхний ээлжид байшин барилгаас гарах эсвэл ширээн доогуур орох шаардлагатайг сануулав. Урьдчилан сэргийлж гэрийн тавилгануудаа ханандаа бэхлэх, бичиг баримтаа нэг дор хадгалахыг ч дурдав. Мөн гамшиг учирсан үед гялгар уут чухал хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Талхны болон 100 төгрөгийн гялгар уут нь учирч болох аюулаас өөрийгөө хамгаалахад тустай аж.
ОБЕГ-аас тус өдрийг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. www.ontsgoi.cov.mn сайтад, иргэдийн болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл байршуулж эхэлжээ. Мөн газар хөдлөлтийн үеийн сургалтыг явуулж байгаа аж. Улаанзагалмайн нийгэмлэгийн зүгээс “Өвөлд бэлэн үү” сарын аяныг зохион байгуулж байгаа юм байна.
Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 4148 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 170 хүн амь насаа алдаж, 49,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
-
2015 оны 10 сарын 13
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, нийт 4 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газар иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ний өдрийн 205 дугаар шинжилгээний дүгнэлтээр “Боом“өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдэгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
-
2015 оны 10 сарын 13
Төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэллээ
-
2015 оны 10 сарын 13
Унтраасан: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Билүүт багийн “Могойтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 103 иргэн, 10 автомашин, нийт 115 хүн 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.11-ний өдрийн 17:17 цагт унтраасан.
Цурамд орсон: Увс аймгийн Хяргас сумын “Хайрхан” багийн “Хавчиг зураа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 15 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч,1 автомашин, орон нутгийн 25 иргэн, 2 автомашин, нийт 37 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.11-ний өдрийн 14:20 цагт цурамд оруулсан.
Ажиллаж байгаа: Увс аймгийн Хяргас сумын “Бугат” багийн “Булганы-Ар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 14:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, нийт 25 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Хулстайн гурван даваа” гэдэг /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.
-
2015 оны 10 сарын 13
Сангийн сайд Б.Болор:
-
2015 оны 10 сарын 13
VII хорооллыг ус, дулаанаар хангахад бэлэн болжээ
-
2015 оны 10 сарын 13
Гурван улсын уран уншлагын наадам болж байна
ОХУ-ын Соёлын яам, Кемерово хотын урлагийн их сургууль, Польшийн Варминьско- Мазур хотын Дорнод словян судлалын дээд сургууль, Монголын СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхим хамтран “Онгодын дууддага” сэдэвт гурван улсын уран уншлагын уралдаан зохион байгуулж байна. Сонгодог бүтээлээр дамжуулж олон улсын соёл, ахуй, сэтгэлгээг танин мэдэж, амьдрал уран бүтээлдээ бүтээлчээр хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн болон төлөвшихөд нь туслах зорилгоор жүжигчний ангийн оюутнуудын дунд дэлхийн сонгодог яруу найргийн бүтээлүүдээс уран унших наадмыш зохион байгуулж байгаа аж. Нэгдүгээр шатанд цахим сүлжээгээр бүтээлүүдээ илгээх бол тэнцсэн уран бүтээлчид ОХУ-д өрсөлдөх юм. Ийн Монголоос 30 орчим оюутан А.С.Пушкин, САЕсенин, Некрасов тэргүүтэй Оросын яруу найрагчийн бүтээлээр оролцож, Монголын СУИС-ийн багш нар шүүснээс 13-ыг нь хоёрдугаар шатанд тэнцүүлжээ.
-
2015 оны 10 сарын 13
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан мэдээлэл хийлээ.
-
2015 оны 10 сарын 13
Вьетнам засварчин засаж байсан машиндаа угаартлаа
Вьетнам засварын газарт “Лексус-570” мар- кийн автомашинд хоёр хүн амиа алдсан хэрэг Чингэлтэй дүүргийн нутагт гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн вьетнам авто засварын газарт машинаа засуулахаар өгснийг тэд засаж байсан аж. Шөнө хүйтэн байсных уу, эсвэл өөр шалтгаан байв уу, 21 настай вьетнам засварчин, нас чацуу нэгэн монгол бүсгүйтэй уг машин дотор угаартаж нас барсан байжээ. Уг хэргийг өдгөө Чднгэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.
-
2015 оны 10 сарын 13
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
2015-10-13 14:26:42
Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргалж тур оператор, зочид буудал, зоогийн газар, агаарын тээвэр, төмөр замын салбарын төлөөлөл болсон зөвлөлийн гишүүд оролцлоо. Хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, 2015 онд зохион байгуулсан соёл, урлаг, спортын арга хэмжээний тайланг хэлэлцэж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлалаа гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 13
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Шийртийн ам гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг “Уян хүрд” ХХК-ийн гэрээт ажилтан 30 настай, М гэх залуу энэ сарын 10-нд уурхайн үйл ажиллагаанаас болж тогтсон хиймэл нуурыг “Ковш”-тойгоо гатлахгэжбайгаадживжээ. Түүнийг тус аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч техник хэрэгсэлтэйгээр 30 гаруй цаг эрэн хайсны эцэст ням гаригийн 18.00 цагийн үед цогцсыг нь олжээ. Осол гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор Архангай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
-
2015 оны 10 сарын 13
Автобус гэнэт зогссояоос болж хүн амиа алдав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн цэцэрлэгийн эцсийн буудал орчимд автобус гэнэт тоормослосноос болж, дотор нь зорчиж явсан хүн унаж гэмтжээ. Осол энэ сарын 10-нд гарсан бөгөөд хохирогч 70 настай эрэгтэй П ГСС ҮГ-д хүргэгдэн эмчлүүлж эхэлсэн ч өчигдөр нас баржээ. Ар гэрийнхэн нь түүнийг энэ сарын 10-нд гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн цагдаагийн байгууллагад мэдэгдээд байтал хүнд гэмтсэний улмаас ГССҮГ-д хүргэгдсэн болохыг мэдсэн аж. Автобус нь “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд Толгойт-Ботаник чиглэлд явдаг 06-32 УНИ улсын дугаартай “Hyundai aero” маркийн автобусыг Ц гэдэг хүн жолоодож явсан гэнэ. Зорчигч тээвэрлэх журам зөрчиж, хурд хэтрүүлэн явж байгаад огцом тоормослож хүн гэмтээсэн гэх энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
-
2015 оны 10 сарын 13
”Mongolian Saturday” анх удаа дэлхийн аваргад уралдана
Америкийн Кентакки мужийн Лэксинтон хотод энэ сарын 30, 31-нд морин уралдааны “Breeders cup 2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. 1984 онд гараагаа эхэлсэн “Breeders cup” тэмцээнд зөвхөн урьдчилсан шатны уралдаанаас шалгарсан морьд оролцох эрхээ авдаг. Тэгвэл Монгол Улсын алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан, тод манлаи уяач “Макс”-ын Д.Ганбаатарын “Mongolian Saturday” морь анх удаа “Breeders сир”-т оролцох эрхээ авч дэлхийн хэмжээнд уралдах болсон нь Монголын морин спортын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо. “Mon¬golian Saturday” нь энэ тэмцээний зүлэгний спринт төрөлд уралдах юм. Алдарт “Keenland’’-ын дуудлага худалдаанаас “Mongolian Sat¬urday”^ дааган насанд нь тод манлай уяач Д.Онон, алдарт уяач Э.Ганбат нар шинжиж авч байжээ. Энэ хурдан хүлгийн хувьд 2015 онд томоохон долоон тэмцээнд уралдахдаа хоёр түрүүлж, гурван удаа аман хүзүүдсэн. Мөн хоёр удаа гурвалсан амжилтаар “Breeders cup” тэмцээнд оролцох эрхээ авсан юм.
-
2015 оны 10 сарын 13
Хятадын “China Film News” сонинд Хятадаас гадаад хэл дээрх бүтээлийн Оскарт нэр дэвшүүлсэн “Чонон сүлд” кино нь шаардлага хангаагүй тул өөр бүтээлээр сольсон тухай мэдээлжээ.
-
2015 оны 10 сарын 13
БНСУ-ын визийн зураг стандарттай боллоо
БНСУ-ын виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалд 3,5см х 4,5 см фото зураг зургаан хувь хэмээн заасан байдаг. Тэгвэл БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улс визийн зурагг стандарт тоггоосноо энэ сарын 11-нд мэдэгдсэн байна. Шигоэр тогтоосон стандартын дагуу зургийн өргөн: 3.5 см. урт- 4.5 см, зурган доторх нүүрний хэмжээний өргөн-2.5 см, нүүрний хэмжээний ург- 3.5 см. цагаан фонтой, хоёр чих. дух ил гарсан зураг. өөрөөр хэлбэл гадаад пасттортын зурагтай адилхан зураг байна гэжээ.
-
2015 оны 10 сарын 13
Дугаар хязгаарладаг замуудыг цөөлжээ
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны 225 тоот тогтоолоор улсын дугаарьш хязгаарлалтын дагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэхүү шийдвэрээр дугаар хязгаарлах цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулсан. Үү- ний дагуу энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих бөгөөд тус бүсийн зарим газрын замыг хассан юм баина.