Пауэрлифтингийн ДАШТ, ААШТ-д манай тамирчид амжилттай оролцоод эх орондоо иржээ.
ДАШТ-ийн ААШТ-нээс 74 кг жинд С.Энхбат мастер ангиллаас суултаар хүрэл медаль, таталтаар мөнгө медаль хүртсэн бол шахалтаар IV байр эзэлж, нийлбэр оноогоор III байрт шалгарсан байна.
Харин 83 кг-ын жинд М.Анхбаатар шахалтаар мөнгөн медаль, нийт дүнгээрээ III байр эзэлжээ.
АНУ-ын Денвер хотод болсон 93 кг-ын жинд Ю.Сүх-Очир таталтаар хүрэл медаль хүртсэн байна. Азийн аваргаас ийнхүү манай улсын гурван тамирчин медальт байрт шалгарч эх орныхоо төрийн далбааг мандуулсан байна.
ДАШТ-д нийт 20 гаруй орны 220 орчим тамирчин өрсөлдсөн аж. Монголын баг тамирчид ретингээрээ VI байрт оржээ. Энэ бол Монголчуудын өмнө нь гаргаж байгаагүй амжилт аж.
Мөн “Ази тивийн хэвтээ шахалтын аварга шалгаруулах тэмцээн” Амон улсын Маскат хотод болсон бөгөөд манай улсын тамирчин Д.Анхбаяр 120 кг-ыг 260 кг-аар шахаж алтан медаль, Л.Бархасбаатар 105 кг-ыг 230 кг-аар шахаж хүрэл медаль хүртсэн бол М.Батбаяр 93 кг-ыг 220 кг-аар шахаж IV байр эзэлсэн байна.