-
2015 оны 10 сарын 14
http://bolormaa.niitlelch.mn/content/7338.shtml
-
2015 оны 10 сарын 14
Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийв. Тэд ашигт малтмал олборлогч “АУМ” ХХК байгаль орчинд 32 тэрбум төгрөгийн хохирол учруулсан учраас нэхэмжлэл гаргаж байгаагаа энэхүү үеэр мэдэгдсэн юм.
-
2015 оны 10 сарын 14
ТӨХ-ны дарга өчигдрөөс эхлэн Төрийн банкийг чадавхжуулах талаар идэвхтэй ажиллаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор, өчигдөр “МИАТ” ТӨХК, өнөөдөр ИНЕГ-ын дарга нарыг санхүү эрхэлсэн дарга нартай нь дуудаж, Төрийн банк, ТӨХ, МИАТ болон ИНЕГ гэхчлэн тус бүр гурвалсан уулзалтуудыг зохион байгуулсан байна.
Уулзалтын үеэр Төрийн банкийг хувьчлах болсонтой холбогдуулан оны эцэст тус банкийг ашигтай ажиллуулсан, актив нь өндөр үзүүлэлттэй байх ёстой учраас навигацийн хураамж болон бусад орлогыг төвлөрүүлэх нь чухал болох талаар ярилцсан аж.
Хамгийн гол нь сүүлийн нэг сарын хугацаанд зөвхөн “Голомт” банк руу шилжсэн 11 сая ам.долларыг Төрийн банк руу буцаан татаж төвлөрүүлэх ёстой гэдэг чиглэлийг өгсөн байна. Үүнтэй холбогдуулан “Голомт” банк руу дээрх 11 сая ам.долларыг хэрхэн шилжсэнийг тухайн байгууллагын шилэн данснаас харж болно.
-
2015 оны 10 сарын 14
Сангийн сайд Б.Болорын итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилтнаа бүлэглэн зоджээ
-
2015 оны 10 сарын 14
http://e-registration.nso.mn/web
-
2015 оны 10 сарын 14
2015 оны аравдугаар сарын 13-18-ны өдрүүдэд Грек улсын Афин хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Ахмадын 17 дахь ДАШТ болж байна.
Австри, Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Бельги, Болгар, Грек, Гүрж, Ирак, Иран, Итали, Казахстан, Латви, Молдав, Монгол, ОХУ, ӨАБНУ, Польш, Серб, Словак, Турк, Узбек, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Хорват, Энэтхэг, Эстони зэрэг дөч гаруй орны ахмад бөхчүүд оролцсон тус тэмцээн нь 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жингүүдэд A, B, C,D, E, F, G насны ангиллиар явагдаж байна. Ахмадын ДАШТ-ний хөтөлбөрт анх удаа эмэгтэй чөлөөт бөхийн төрөл багтаж 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингүүдэд хүч үзэж байна.
35-аас дээш насны бөхийг оролцуулдаг Ахмадын ДАШТ-ний эрэгтэй чөлөөт бөхийн В буюу 41-45 насны ангилалд 58 кг-ын жинд Төмөрбатын Батнасан нэгдүгээр тойрогт японы бөх Кусуки Асакавад 0:6 онооны харьцаагаар ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд туркийн бөх Ерсин Басарыг 10:2 онооны харьцаагаар ялжээ.
В ангиллын 130 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ш.Баянмөнх нэгдүгээр тойрогт ираны бөх Мохаммад Эбрахими Акбарпурид 0:11 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд туркийн бөх Миктад Биберийг 5:1, хүрэл медалийн төлөө барилдаанд АНУ-ын бөх Георге Портериййг 4:2 онооны харьцаагаар ялжээ.
-
2015 оны 10 сарын 14
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээг ажил хэрэг болгоход талууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр ярилцлаа. Энэ гэрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой салбарт хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийллээ.
Монгол Улсад ардчилал амжилттай хөгжиж АНУ, Монгол Улсын хооронд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, батлан хамгаалах зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг Элчин сайд дурдлаа. Энэ харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн АНУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх саналаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 14
Импортын цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа
-
2015 оны 10 сарын 14
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлогын 50 хувийг өр, зээлийн төлбөрт төлөх нь
-
2015 оны 10 сарын 14
Малайзын сүйрсэн онгоцны ослын шалтгааныг танилцууллаа
-
2015 оны 10 сарын 14
Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барина
-
2015 оны 10 сарын 14
Хуулийн төслүүдийг өргөн барив
-
2015 оны 10 сарын 14
Өнөөдөр Сайншанд сумын 6-р багт 150 хүүхдийн 10-р цэцэрлэг нээлтээ хийж бяцхан хүүхэд багачуудын сурч, хүмүүжих орчин нэгээр нэмэгдлээ.
Нээлтийн ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, АЗДТГ-ын дарга С.Бөххүү, АЗДТГ-ын НХХ-ийн дарга Ч.Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцож цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш ажилчидад баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Дорноговь аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Шинэ Дорноговь” тогтвортой хөгжлийн хөтөлбөр манай аймагт амжилттай хэрэгжиж байгаа билээ. Тус хөтөлбөрийн “сургууль, цэцэрлэг, дотуур байрын тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтод ихээхэн анхаарал тавьж ажилласнаар 2009-2015 онд цэцэрлэг-15, сургууль-3, дотуур байр-9-ийг шинээр барьж, сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд 24 тэрбум 924.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна.
-
2015 оны 10 сарын 14
Өнгөрсөн бямба гаригт Өмнөговь аймгийн Ханбумбат руу ниссэн “Аэро Монголиа” компанийн “Фокер 50” онгоц ослын буулт хийв. Тус компанийн Оюутолгойн ажилчдыг зөөдөг гэрээт онгоц энэ сарын 11-нд буюу ням гаригт Ханбумбатаас ажилчдыг очиж авах байсан ч онгоц Улаанбаатарт ослын буулт хийснээр буцах хүмүүс “МИАТ” компанийн онгоцыг дуудуулсан байна. Энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригт “Буулт хэвийн. Манай хүмүүс шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэллээ. Онгоцонд 48 зорчигч байсан. Өглөөний 10:25-д буулаа” хэмээн цахим хуудсандаа бичжээ. Гэхдээ энэ асуудлыг хэвийн буулт гээд орхих асуудал огт биш ажээ. Бүхэл бүтэн 48 хүний эрдэнэт амь насыг хариуцаж явсан онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарч, ослын буулт хийнэ гэдэг аюултай явдал. Онгоц агаарт нисч явахдаа хөдөлгүүр нь гэмтэж нэг хөдөлгүүрээрээ бууна гэдэг унаж байгаагаас өөрцгүй. Эх сурвалжийн хэлж буйгаар “Аэро Монголиа” компанийн JU8250 дугаартай “Фокер 50” онгоцны зүүн хөдөлгүүрт гэмтэл гарч бямба гаригийн өглөөний 10:24 цагт ослын буулт хийсэн байна. Зүүн хөдөлгүүрийн маслын даралт унасан гэнэ.
Олон хүний амь насны асуудал яригдаж, “Аэро Монголиа” компанийн онгоц ослын буулт хийгээд хоёр хонож байхад ИНЕГ-ынхан ямар ч мэдээлэлгүй сууж байна. Бямба гаригт ослын буулт хийсэн мэдээллийг даваа гаригт ИНЕГ-аас тодруулахад “Манай байгууллагад ямар ч мэдээлэл ирээгүй. Даргын ширээн дээр мэдээлэл ирсэн байж магадгүй” гэсэн тайлбар өгч байна. Авиа компаниудынхаа нислэгт хяналт тавьж, хариуцаж байх үүрэгтэй ИНЕГ асуудалд иймэрхүү байдлаар хойрго хандаж байна.
Ер нь “Аэро Монголиа” компанийн хариуцлагагүй үйлдэл ганц энэ удаагийнх биш. Тус компанийн онгоц ослын буулт хийж, зорчигчдын амь насаар дэнчин тавьсан үйлдэл цөөнгүй бий. Хоёр жилийн өмнө Улаанбаатар-Говь-Алтай чиглэлд ниссэн “Аэро Монголиа” компанийн 8250 дугаартай “Фокер 50” онгоцны цонх цуурснаас эргэн газардаж ослын буулт хийсэн. Гэтэл тус компаниас цонхонд цууралт гарах тохиолдол ямар ч авиа компанид байдаг л зүйл гэж тайлбарлаж байсан.
Мөн Ханбогд-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэх байсан “Аэро Монголиа” компанийн “Фокер 50” онгоц хөөрч байхдаа салхинд цохигдож, хажуу бөөрөөрөө унасан гэх мэдээлэл ч байна. 2010 онд “Аэро Монголиа” компанийн Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд нислэг үйлдэж байсан “Фокер-50” онгоцонд эвдрэл гарсны улмаас агаарт зургаан цаг эргэлдсэний эцэст арайхийн газардсан талаар мэдээлэл гарч байсан.
Одоогоос есөн жилийн өмнө Чойбалсангаас Улаанбаатарын чиглэлд нисч байсан “Аэро Монголиа” компанийн “Фокер- 50” онгоцны битүүмжлэл алдагдаж агаарын даралт тогтворгүй болсны улмаас 70 орчим настай иргэн онгоцонд амиа алдсан гэх ноцтой мэдээллийг ИНЕГ-ынхан тав хоногийн турш нууцалж байсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан. Тус компанийн зөрчил, алдаа, дутагдлыг нууцалж байдаг ИНЕГ-ынханд ч хариуцлага бий шүү гэдгийг сануулах цаг болжээ.
-
2015 оны 10 сарын 14
СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫНХАН МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙД ХЭРХЭН СУРТАЛЧЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭВ PDF Хэвлэх И-мэйл
2015 оны 10-р сарын 14, Лхагва гариг, 10:52
“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд Гадаад хэргийн яамнаас зохион байгуулж буй ээлжит хэлэлцүүлэг “Монгол Улсыг соёл урлагаар гадаадад сурталчлах нь: цар хүрээ ба чадамж” сэдвийн дор энэ сарын 13-ны өдөр боллоо.
Өнөөдөр бид соёл урлагаар дамжуулан эх орноо дэлхийд хэрхэн сурталчилж байгаа тухайд Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг зохион байгуулах нэгдмэл тогтолцоо алдагдсан хэмээн СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Д.Даваасүрэн тодорхойлсон. Мөн “Монгол Поп” төслийг амжилттай эхлүүлээд байгаа Төрийн соёрхолт, дуучин Д.Болд эх орноо гадаадад сурталчлах ажилд залуусын сонсох дуртай орчин үеийн хөгжмийн урсгалыг ашиглах, үүнд үндэсний онцлогоо тусган дэлхийд таниулахын ач холбогдлыг онцлов.
МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргал “Бүхий л соёлыг багтаан харуулж болох кино урлагийг олон улсын үзэгчдэд хүргэхийн тулд чанартай сайн хөрвүүлэг байх хэрэгтэй. Харин манайд энэ чиглэлийн нэгдсэн бодлого, мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна” хэмээсэн.
Хэлэлцүүлгийн үеэр манай соёл урлагийн салбарын “томчууд” өөрийн байр сууриа илэрхийлж, манай соёл урлагийн салбарын дэлхийд өрсөлдөх чадвар, тулгараад буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэж болох талаар саналаа хэлж байв. Монголын кино урлагийн академийн тэргүүн найруулагч Б.Цогтбаяр чухал сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж буйд талархал илэрхийлээд Төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр зөвхөн үндэсний дуу хөгжим үзүүлэхээс гадна Монголын уран сайхны кино үзүүлэх, кино өдрүүдийг зохион байгуулах нь илүү ач холбогдолтой хэмээн онцолсон.
Төрийн соёрхолт, Ардын Жүжигчин Н. Сувд хэлсэн үгэндээ “Гадаад хэргийн яам өмнө нь соёл урлагийн салбарынхантайгаа нягт хамтран ажилладаг байсан. Энэ хамтын ажиллагааг дахин сэргээж, соёлын асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй байна. Мөн Соёлын гадаад хамтын ажиллагааны арга хэмжээний төлөвлөгөө санхүүжилтийг зохицуулах нэгж байвал их сайн” хэмээсэн юм. Төрийн шагналт, МУГЖ Д. Сосорбарам тус хэлэлцүүлэг хэдий ач холбогдолтой ч Улсын Их Хурал, Засгийн газарт очоод хана мөргөх вий хэмээн эмзэглэж буйгаа нуусангүй. Учир нь соёлын асуудлыг ач холбогдлыг ойлгож, анхаардаг улс төрч ховор хэмээн тэрээр тайлбарлаж байв.
Харин Найруулагч Н.Болд зарим гадаад улсууд монгол үндэсний соёлыг хариуулсан чанартай сайн уран бүтээл хийгээд эхэлчихсэн байгаа тул тэднээс түрүүлж явах цаг болсоныг сануулсан юм.
Монголын соёл урлагт хүч хөдөлмөрөө зориулж ирсэн зүтгэлтнүүд санал шүүмжлэл, зөвлөгөөгөө нээлттэй илэрхийлж, сонирхолтой өрнөсөн хэлэлцүүлгийн дүнд Монгол Улс өөрийгөө гадаадад сурталчлах өв соёл, өгөгдөл хангалттай байна. Харин цаашид соёлын гадаад сурталчилгааг нэгдсэн бодлогоор зангидах, төр, хувийн хэвшлийн хамтарсан үндэсний систем бий болгох шаардлага байгаа нь харагдсан юм. Найруулагч Ч.Найдандорж “Соёлын салбар нэгдсэн бодлогогүй явж ирснээс болж манай олон чадварлаг урлагийн зүтгэлтэн гадаадад ажиллаж байна. Төр өөрөө цаашид бодлоготой, түүнийгээ санхүүжүүлэх хөрөнгөтэй байж бодитоор улсаа гадаадад соёл урлагаараа дамжуулан сурталчлах бололцоо бүрдэнэ” гэсэн юм.
Хэлэлцүүлэгт найруулагч З.Батбилэг, Т.Алтантуяа, зураглаач Д.Ангараг, ХБК-ын циркийн тэнхмийн эрхлэгч Ю.Гэрэлтбаатар, УДБЭТ-ын уран сайхны удирдагч С.Энхбулаг, Монголыг урлагийн зөвлөлийн дэд захирал О.Одгэрэл нар тус бүрийн зорьж хэрэгжүүлж буй ажлынхаа тухай танилцуулж, гадаад сурталчилгааны чиглэлээр үнэтэй санал хэлж байв.
“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд хийгдэж буй эдгээр цуврал хэлэлцүүлэг хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг хамруулан үргэлжлэх юм. Энэхүү хөтөлбөрт салбар бүрийн мэргэжилтнүүдийн саналыг бодитоор тусгах чиглэлд ГХЯ онцгойлон анхаарч байна.
-
2015 оны 10 сарын 14
Тариалангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
-
2015 оны 10 сарын 14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/776 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 26 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулав.
Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 14
Нийтийн тээврийн хэрэгслээр өдөрт 700 мянга гаруй иргэн үйлчлүүлдэг байна.
-
2015 оны 10 сарын 14
БЗД-ийн нутаг ХСИС-ийн урд замд Мазда Титан маркийн авто машины жолооч И нь явган зорчигч 13 настай эмэгтэй А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
БЗД-ийн нутаг ДЮЦ ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 02 настай эрэгтэй Э нарыг 2 хүнийг унагаж гэмтээсэн.
Монгол улсад Холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгч эрхэмсэг ноён Иоахим Гаук, эрхэмсэг хатагтай Даниела Шадт нарын Монгол улсад хийх төрийн айлчлал 2015 оны 10 дугаар сарын 14-нөөс 16-ны хооронд хийгдэх гэж байна. Зочины айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөө зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлах тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн дээрх 2 өдрийн хугацаанд хувийн авто машинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож хөдөлгөөнд оролцоно уу. Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандана уу.
-
2015 оны 10 сарын 14
2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 375 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 228 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-4, явган зорчигч- 11, зорчигч-3. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.