Өнгөрсөн бямба гаригт Өмнөговь аймгийн Ханбумбат руу ниссэн “Аэро Монголиа” компанийн “Фокер 50” онгоц ослын буулт хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Эх сурвалжийн хэлж буйгаар онгоц агаарт нисч явахдаа зүүн хөдөлгүүр нь гэмтэж нэг хөдөлгүүрээрээ буусан гэнэ. Тодруулбал, зүүн хөдөлгүүрийн маслын даралт унасан байжээ. Энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригт “Буулт хэвийн. Манай хүмүүс шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэллээ. Онгоцонд 48 зорчигч байсан. Өглөөний 10:25-д буулаа” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Харин ИНЕГ-ынхны хувьд энэ талаар мэдээлэлгүй байна гэх хариултыг өгч байна.
Т.Сар
Сэтгэгдэл (1)