Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийв. Тэд ашигт малтмал олборлогч “АУМ” ХХК байгаль орчинд 32 тэрбум төгрөгийн хохирол учруулсан учраас нэхэмжлэл гаргаж байгаагаа энэхүү үеэр мэдэгдсэн юм.
“АУМ” ХХК 2012 оноос Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Өлтийн аманд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа аж.
Тэд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулах явцдаа 32 тэрбум төгрөгийн хохирол байгаль орчинд учруулсан байна. Мөн эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй гэдгийг тус хөдөлгөөнийхөн онцолсон.
Тиймээс хохирлыг барагдуулах, эвдэрсэн газрыг 2 жилийн хугацаанд нөхөн сэргээж нутгийн иргэдэд хүлээлгэж өгөхийг “АУМ” ХХК-иас шаардаж байгаа аж. Мөн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, шаардлага хүргүүлж ажиллаагүй гэдэгт БОНХЯ, Ашигт малтмалын газрыг хамааруулж, хариуцагчаар татан иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар болжээ.
БОНХ-ын сайдын тушаалаар 2010 онд ашигт малтмалын зөвшөөрөл бүхий 242 газарт үнэлгээний байгууллага ажиллажээ. Энэ үеэр тус компанийг байгаль орчинд 32 тэрбум 788 сая 334 мянган төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон байна.