Монгол улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн цахилгаан станцын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгчээ.
Тэрбээр энэ талаар ярихдаа "ТТЦС-ын ажлын явцын талаар Ерөнхий сайдад сайн, муу хоёр мэдээ дуулгав. Муу мэдээ нь: Францын Засгийн газар нүүрстэй холбоотой бүхий л төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Засгийн газрынхаа шийдвэрийг биелүүлэх үүднээс манай ТТЦС төсөлд хөрөнгө оруулахаар ажиллаж байсан GDF/ Posco гэсэн франц, солонгосын консорциум манай төслөөс гарч явахаа мэдэгдэв. Парис хотноо Дэлхийн дулаарлын талаарх Их уулзалт болох юм байна. ТТЦС төсөл нэг том хөрөнгө оруулагчаа алдав. Дэлхий битгий дулаараасай гэж ерөөх л үлдлээ.
Сайн мэдээ нь: Оюутолгой төслийн том хөрөнгө оруулагч TRQ ТТЦС төсөл дээр хөрөнгө мөнгө босгоход туслах үүднээс 1 тэрбум хүртэлх долларын санхүүгийн баталгаа гаргав. Энэ бол төслийн хувьд том чухал үйл явдал бөгөөд ТТЦС-д шалгарсан хөрөнгө оруулагчдаас үлдсэн японы хоёр болон солонгосын нэг компанид хөрөнгө босгоход тус болно гэж бодож байна. Тайвширч болохгүй, хийх ажил байнаа байна. TRQ нэг тэрбум долларын баталгааг Цахилгаан станцын төсөлд гаргаж өгч байгаа нь Оюутолгойн далд уурхайн ирээдүйд итгэл авчирсан, ОТ хэмээх мегатөслөөс ТТЦС гэсэн мегатөсөл төрөн гарах эхлэл гэж үзэж болноо" гэжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)