НМХГ их, дунд эрсдэлтэй өлөн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийжээ.
Шалгалтад Налайх, Баянзүрх, Хан Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 10 аж ахуй нэгж хамрагдсан байна. Эдгээрээс их эрсдэлтэй 2, дунд эрсдэлтэй 3, бага эрсдэлтэй 5 ААН байжээ.
Шалгалтаар 222 зөрчил илрүүлж, зарим зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.
Баянгол дүүрэгт “Жи Эй Атлантик” ХХК, “Гуфран энд гунуа” ХХК, “Болор Оч” ХХК, Хан Уул дүүрэгт “Бат загд” ХХК-иудад дүүрэг дэх мал эмнэлгийн байцаагч нартай хамтарч хамтарсан шалгалтын зохион байгуулж, ажлын байранд гарсан зөрчлийг арилгах талаар зөвлөн туслах үйлчилгээг 3 удаа үзүүлжээ.
Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн хамтарсан зөвлөмж 5-ыг өгч, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, боловсруулсан өлөн гэдэснээс хяналтын дээж 2 удаа авч лабораторийн шинжилгээнд хамруулан улсын байцаагчийн дүгнэлт-2, үйл ажиллагааг түр зогсоох улсын байцаагчийн хамтарсан акт-4, 50 заалттай 8 албан шаардлага, үйл ажиллагааны тухай дүгнэлт-1-ийг гарган “Болор Оч “ ХХК, “Ширээ чулуут” ХХК, “Батзагд” ХХК, “Цээжин” ХХК, “Фулунтайзоу” ХХК-иуд, 2 иргэн /А.Дугарбаатар, н.Бум-Аюуш/- нарт нийт 5 сая 692 мянган төгрөгний шийтгэвэр ногдуулж бүрэн барагдууллжээ