Сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын тэргүүн байраас гадна “Гран При” шагналыг бахархалтайгаар хүртсэн Монгол Улсын дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар ирэх сарын 10-нд алдарт Их театрын тайзнаа дуулах болсоныг бид та бүхэнд мэдээлж байсан.
Тэгвэл тэрбээр Их театрын тайзнаа Елена Обрацовагийн дурсгалд зориулсан хүндэтгэлийн концертод алдартнуудтай нэг тайзан дээр дуулах нь. Улмаар ирэх 12 сард эх орондоо бие даасан тоглолтоо толилуулахаар төлөвлөж байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)