“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр буруутгагдаад байгаа Л.Гансүх, Д.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийн өнгөрсөн сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав хоног хэлэлцсэн. Шүүхээс Л.Гансүхэд жирийн дэглэмтэй хорих ангид 4.6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан юм. Харин шүүгчдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Түүнчлэн тэднээс нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүхээс шийтгэх, цагаатгах тогтоолыг шүүх хурал болсноос хойш полоо хоногийн дотор бичгээр үйлдэн дараагийн шатан шилжүүлэх ёстой байдаг бол Л.Гансүх нарт хамаарах тогтоолыг шүүх хурал болсноос 22 хоногийн дараа буюу өчигдөр өгсөн байна. Тэгвэл шүүхийн энэхүү тогтоолд шүүх хурал дээр хэлэлцээгүй зарим асуудлыг яллах үндэслэл болгон оруулсан байсан нь өмгөөлөгчдийг давж заалдахад хүргээд байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)