-
2015 оны 10 сарын 17
Багануур хотын Захирагчийн сонгууль Ням гарагт болно
-
2015 оны 10 сарын 17
Жүжигчин Г.Ундармаагийн “U film” кино компанийн ээлжит шинэ бүтээл энэ сарын 17-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Тэгвэл кино багийнхан энэхүү бүтээлээ үргэлжлүүлэн хоёрдугаар ангийг нь хийсэн байна. Уг киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн, ”Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай нар тогложээ. Түүнчлэн зохиолч А.Миеэгомбо, найруулагч, продюсерээр нь жүжигчин Г.Ундармаа өөрөө ажиллажээ.
Киноны тухайд ганц бие бүсгүйчүүдийн адал явдал энэ удаа санаанд оромгүй зүйлсээр дүүрэн эхэлнэ. Гэнэн томоогүй ч гэнэтийн явдлаар бэлэг барих дуртай Гэрэлцэцэгийн ”аюултай” дурлал, сайхан бүсгүй Сарангуагийн ээлжит паянгуудаас гадна сайхан сэтгэл, гэнэн итгэмтгийгээсээ болж үргэлж асуудалд өртөж байдаг Ариунсанаа мөрөөдлийн ханхүүтэйгээ огтын санаандгүй таарч, үүнийгээ анзаарахгүй явааг энэ ангиас үзэх боломжтой. Гэвч явж явж тэдний энэ үйлийн үртэй учрал, огцом эргэлтүүд нэг л хүн дээр огтлолцож таардагнь “Бумтан” хочит Сэргэлэн байх нь тэр... Тэдний сэтгэлийг булаах дэгжин эр Сэргэлэнгийн нууц юу байсан бэ
-
2015 оны 10 сарын 17
Урьдчилан сэргийлэх тарилгад 35 мянган мал хамруулжээ
-
2015 оны 10 сарын 17
“Алтан намар” наадам 34 дэх жилдээ эгшиглэнэ
-
2015 оны 10 сарын 17
Энэ намрын анхны хишиг барилдаан маргааш Бөхийн өргөөнд болно.
-
2015 оны 10 сарын 17
Сонгинохайрхан дүүрэгт сонгууль эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар дүүргийнхээ 5000 ахмадуудад даралтны эм үнэгүй тараалаа. Түүнтэй зэрэгцээд ШӨХТГ-ын экс дарга О.Магнай дэм дэмэндээ гээд аян өрнүүлээд баахан хувцас тараасан байна. Тараагаад эхэлж байгаа ноёдыг харахад 2016 оны оны сонгуулийн нүхээ ухаж байгаа нь андашгүй байна. О.Магнай нь СХД-т Н.Алтанхуягт очиж мөргөж өвдөг сөгдөж АН -аас улсын их хуралд нэр дэвшихээр хушуугаа унжуулан гүйж байгаа гэх боловч харин СХД-ийн МОАХ-ны дарга Т.Болдбаатар байраа тавьж өгөхгүй хоорондоо сөргөлдөж байгаа бололтой юм. Эрүүл мэнд спортын дэд сайдаар ажиллаж байгаа Т.Болдбаатар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд СХД-ийн найман хорооноос сонгогдсон гэдэг. Түүнийг СХД-ээс УИХ-д нэр дэвшихээр мандатаа авсан гэх мэдээлэл ч бий. Т.Болдбаатарыг нам нь чимээгүй дэмжиж Авто тээврийн үндэсний төвийн дарга цаашлаад дэд сайдын албан тушаалыг өгч эртнээс сойсон боловсон хүчин ч гэж ойр тойрныхон нь ярьдаг. Мөн О.Магнайгийн хувьд ч Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа ШӨХТГ-ын өгч сонгуульд сойсон гэх утгатай мэдээлэл ч хэвлэлээр гарсан. Хувиасаа хөрөнгө гаргаж 5000 ахмад буурлуудад эм тараагаад байгаа Т.Болдбаатар, хувцас тараагаад байгаа Магнай нарын өрсөлдөөн ийнхүү нууцхан байдлаар эхлээд байна.
-
2015 оны 10 сарын 17
Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-10-16 11:11:43
Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараажээ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР
Баянгол дүүрэг - “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль
-
2015 оны 10 сарын 17
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ болно
-
2015 оны 10 сарын 17
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатараас дараах тодруулгыг авлаа.
-
2015 оны 10 сарын 17
Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн ИТХ дахь МАН-ынхан болон Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн дунд ширүүн маргаан болж байна. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах асуудлыг өргөн барьсан. Харин Э.Бат-Үүл дарга хариу мэдэгдлийг хийлээ. Тэр юу гэж хэлэв. Түүний хэлсэн үгийг 24 баримт онцолж байна.
-
2015 оны 10 сарын 17
19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
-
2015 оны 10 сарын 17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
-
2015 оны 10 сарын 17
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Баян-Өлгий, Завханы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
-
2015 оны 10 сарын 16
2016 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив
-
2015 оны 10 сарын 16
Энэ сарын 13-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэх шийдвэрийг гаргалаа.
-
2015 оны 10 сарын 16
Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлд том оврын тээврийн хэрэгсэл бараг зорчдоггүй байсан.
-
2015 оны 10 сарын 16
Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон “1000 төгрөг” аянд нэгдлээ
-
2015 оны 10 сарын 16
ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ И.ГАУКИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ PDF Хэвлэх И-мэйл
2015 оны 10-р сарын 16, Баасан гариг, 16:47
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн 2015 оны 10 дугаар сарын 14-16-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай өндөрлөв. Энэхүү айлчлал нь “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжиж буй хоёр орны харилцааг бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо.
Айлчлалын хүрээнд хийсэн албан ёсны уулзалт хэлэлцээний үеэр Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсын ардчиллыг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, Монголд ардчиллыг улам төгөлдөржүүлэхэд ХБНГУ-ын зүгээс үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдэв. Мөн хоёр орны харилцааг өргөжүүлэх, тэр дундаа хоёр орны Ерөнхийлөгч нарын ивээл дор явагддаг археологийн салбарын хамтын ажиллагааг цаашид ч дэмжихээ нотлов.
Тус айлчлалын үеэр Монгол, Германы шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай баримт бичгүүдэд хоёр тал гарын үсэг зурлаа. Мөн ашигт малтмал, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах монгол, германы хувийн хэвшлийнхэн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
-
2015 оны 10 сарын 16
28 байршилд тоглоомын талбай, тохижилт бүхий газар доорх авто зогсоолыг төлөвлөөд байна
-
2015 оны 10 сарын 16
БХБ-ын яамныхан өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “цус бэлэглэх” арга хэмжээг зохион байгууллаа. З.Баянсэлэнгэ сайдын санаачилгаар “Амьдрал бэлэглэе” уриатай хийгдсэн энэ арга хэмжээнд БХБ-ын яам, Геодези зурагзүйн газар, Барилга хөгжлийн төвийн нийт 70-аад хүн цусаа бэлэглэсэн юм.
“Нэг хүн 350-400 мл цус өгдөг бөгөөд энэ нь 3 бүтээгдэхүүн болон задарч, 3 хүний амь аврах боломжтой юм” гэдгийг Цус сэлбэлтийн төвийн мэргэжилтэн хэлсэн юм.
Сүүлийн таван жилд нас баралтын шалтгаанд хорт хавдар, осол гэмтэл орж байгаа нь цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг эрс нэмэгдүүлж байгаа гэнэ. Тиймээс манай улсын хэмжээнд жилдээ дунджаар нийт хүн амын 0.7 хувь нь буюу 22 мянган хүн цусаа хандивладаг нь хангалтгүй үзүүлэлт юм байна.
”Хүний амь аварна гэдэг өгүүлшгүй сайхан хэрэг” хэмээн цусаа хандивласан хүмүүс өөртөө сэтгэл хангалуун баяртай байгаагаа илэрхийлж байлаа. “Цусаа хандивлах нь хүмүүнлэгийн маш чухал ажил юм” гэдгийг ухамсарлан, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, сайхан сэтгэлээр цус бэлэглэх үйл ажиллагаанд оролцохыг Барилгын яамныхан уриалсан юм.