Энэ сарын 13-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэх шийдвэрийг гаргалаа.
Өөрийгөө зохицуулах байгууллагын статустай болсноор өөрийн гишүүн үнэт цаасны компани, бүртгэлтэй хувьцаат компаниудад нэгдсэн стандарт, ёс зүйн хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх, шалгуур, шаардлага хангахгүй байгаа компанид хариуцлага хүлээлгэн өргөн хэмжээнд ажиллахаас гадна хөрөнгийн зах зээлийн чиглэлээр гадаадын хөрөнгийн бирж, олон улсын байгууллагатай хамтран ажиллах бүхий л боломж нээгдэж байгаа юм.