БХБ-ын яамныхан өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “цус бэлэглэх” арга хэмжээг зохион байгууллаа. З.Баянсэлэнгэ сайдын санаачилгаар “Амьдрал бэлэглэе” уриатай хийгдсэн энэ арга хэмжээнд БХБ-ын яам, Геодези зурагзүйн газар, Барилга хөгжлийн төвийн нийт 70-аад хүн цусаа бэлэглэсэн юм. Нэг хүн 350-400 мл цус өгдөг бөгөөд энэ нь 3 бүтээгдэхүүн болон задарч, 3 хүний амь аврах боломжтой юм” гэдгийг Цус сэлбэлтийн төвийн мэргэжилтэн хэлсэн юм.
Сүүлийн таван жилд нас баралтын шалтгаанд хорт хавдар, осол гэмтэл орж байгаа нь цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг эрс нэмэгдүүлж байгаа гэнэ.
Тиймээс манай улсын хэмжээнд жилдээ дунджаар нийт хүн амын 0.7 хувь нь буюу 22 мянган хүн цусаа хандивладаг нь хангалтгүй үзүүлэлт юм байна.
"Хүний амь аварна гэдэг өгүүлшгүй сайхан хэрэг” хэмээн цусаа хандивласан хүмүүс өөртөө сэтгэл хангалуун баяртай байгаагаа илэрхийлж байлаа. “Цусаа хандивлах нь хүмүүнлэгийн маш чухал ажил юм” гэдгийг ухамсарлан, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, сайхан сэтгэлээр цус бэлэглэх үйл ажиллагаанд оролцохыг Барилгын яамныхан уриалсан юм.
Т.Энхэлээ