Сонгинохайрхан дүүрэгт сонгууль эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар дүүргийнхээ 5000 ахмадуудад даралтны эм үнэгүй тараалаа. Түүнтэй зэрэгцээд ШӨХТГ-ын экс дарга О.Магнай дэм дэмэндээ гээд аян өрнүүлээд баахан хувцас тараасан байна. Тараагаад эхэлж байгаа ноёдыг харахад 2016 оны оны сонгуулийн нүхээ ухаж байгаа нь андашгүй байна. О.Магнай нь СХД-т АН -аас улсын их хуралд нэр дэвшихээр хушуугаа унжуулан гүйж байгаа гэх боловч харин СХД-ийн МОАХ-ны дарга Т.Болдбаатар байраа тавьж өгөхгүй хоорондоо сөргөлдөж байгаа бололтой юм.
Эрүүл мэнд спортын дэд сайдаар ажиллаж байгаа Т.Болдбаатар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд СХД-ийн найман хорооноос сонгогдсон гэдэг. Түүнийг СХД-ээс УИХ-д нэр дэвшихээр мандатаа авсан гэх мэдээлэл ч бий.
Т.Болдбаатарыг нам нь чимээгүй дэмжиж Авто тээврийн үндэсний төвийн дарга цаашлаад дэд сайдын албан тушаалыг өгч эртнээс сойсон боловсон хүчин ч гэж ойр тойрныхон нь ярьдаг. Юутай ч хувиасаа хөрөнгө гаргаж 5000 ахмад буурлуудад эм тараагаад байгаа Т.Болдбаатар, хувцас тараагаад байгаа Магнай нарын өрсөлдөөн ийнхүү нууцхан байдлаар эхлээд байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (6)