“Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” арга хэмжээ МҮХАҮТ-д 10 сарын 23-нд болох гэж байна.
Арга хэмжээний алтан ивээн тэтгэгчээр Монголын анхны дижитал контентийн компани “Монгол контент”, онлайн төлбөр тооцооны “Z pay” систем ажиллаж, онлайн худалдааны www.apm.mn, www.mmarket.mn, www.ubshop.mn, ухаалаг кассын систем Egulen pos, хүргэлтийн үйлчилгээний “KGB tegbe”, програм хангамжийн “Астериск Техноложис” ХХК арга хэмжээг ивээн тэтгэн хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн арга хэмжээнд “Интернэт худалдааны эко систем”-ийг бүрдүүлэгч үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк санхүү, цахим төлбөр тооцоо, даатгал, тээвэр ложистик, интернэт сүлжээ, програм хангамжийн салбарынхан түлхүү оролцож байгаа нь цаг үеэ олсоныг илтгэж байна.