Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбатыг албан тушаалаасаа буумагц авлигын хэргээр шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Одоогоор түүнийг Дарханд саатуулаад байгаа юм.
АТГ-аас гарсан ажлын хэсэг өчигдрөөс эхлэн тус аймагт ажиллаж байгаа бөгөөд зөвхөн С.Насанбатыг шалгахаас гадна хамт ажиллаж байсан хүмүүсийг нь байцааж байгааг эх сурвалж мэдээллээ.
Албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн хоригдон шалгагдаж буй С.Насанбат өмнө нь хууль бус томилгоо явуулсан, нийслэлээс дарга нар томилсон, төсвийн хөрөнгөөр байр худалдаж авсан гэх асуудлууд хэвлэлийн хуудаснаа бичигдэж байсан.
Мөн замын тендер будилаантуулсан ч гэсэн асуудал үүсээд байгаа гэнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (24)