Иргэн Б.Цогтгэрэл Шилэн данс хөтөлдөггүй албан тушаалтнуудын нэрсийг АТГ-т хүргүүлсэн талаар манай сайт мэдээлсэн. Тэрбээр “Шилэн дансны тухай хууль хэрэгжээд 10 сарын нүүр үзэж байна. Энэ хооронд дээрх хуулийг огт хэрэгжүүлдэггүй, хэрэглэдэггүй компани болон дарга нар байна. Тиймээс эдгээр хүнийг олонд илчилж, АТГ-т нэрсийг нь хүргүүлж байна” гэсэн юм.
Тэгвэл түүний АТГ-т шалгуулахаар өгсөн хүмүүс дунд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын нэр цохиж явсан. Үүгээр зогсохгүй Г.Шийлэгдамбыг АТГ-т шалгуулах сонирхолтой хэд хэдэн хүний бий гэх мэдээлэлч байсан. Тодруулбал, Спортын хорооны хэд, хэдэн хүн түүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн гэх мэдээлэл байсан юм. Тэгвэл үүнийг Г.Шийлэгдамба сонсоогүй гэдгээ олон нийтэд уламжилжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)