Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийнэ.
Тэрбээр НИТХ дахь МАН-ын бүлгийн өргөн мэдүүлсэн өөрийг нь огцруулах саналын талаар байр сууриа илэрхийлж, тайлбар өгөх юм байна.
НИТХ дахь МАН-ын бүлэг Хотын дарга Э.Бат-Үүлийг төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан шалтгаанаар огцрох ёстой хэмээн үзсэн билээ. Тэд Хотын даргыг огцруулах албан бичгээ НИТХ-ын дарга Д.Баттулгад өргөн мэдүүлсэн.
Харин Э.Бат-Үүлийг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн гишүүдийн тоо хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул НИТХ-ын хуралдаанаар МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэх боломжгүй гэдгийг өчигдөр Д.Баттулга дарга мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (3)