Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 5-ны өдөр болно. Тодруулбал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.