Бямба гарагт Милуоки Бакс баг Вашингтон Визардсыг 124:114 харьцаатай буулган авч, багийн лидер NBA-ийн хоёр удаагийн MVP Яннис Адетокумбо өөрийн карьерынхаа анхны 40 оноотой трипл-даблийг хийлээ.
"Грек фрэйк" 42 оноо, 12 самбар, 11 оновчтой дамжуулалт өгч, талбайгаас 62.5 хувийн шидэлт хийж, сүүлийн зургаан тоглолтдоо гурав дахь трипл-даблаа хийв. Тэрбээр зүүн өвдөг нь хавдсаны улмаас мягмар гарагт Майами Хит багийн эсрэг тоглоогүй бөгөөд бямба гарагт эргэн ирсэн юм.
Бакс улирлын нээлтийн тоглолтоо Филадельфи 76-ын эсрэг хийсэн. Тэд одоо бүсдээ 10-9 үзүүлэлттэй тавдугаар байрт жагсаж байна. Сүүлийн зургаан тоглолтдоо дараалан хожоод байгаа бөгөөд үүнд Яннис нөлөө хамгийн их байсан гэж ажиглагчид үзэв. Тэрбээр энэ улиралд 32.9 оноо дунджилж, лигийг тэргүүлж байгаа юм. Мөн 11.9 самбараас бөмбөг авалтаар эхний тавд бичигдэж байна.
Л.Баяр