Элсэлтийн шалгалт өгөх иргэдэд зориулан Боловсролын үнэлгээний төвөөс сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Шалгуулагч та бүхэн мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө авах бол Боловсролын үнэлгээний төвийн фэйсбүүк чатаар холбогдох боломжтой аж. Мөн 7011-9498 /2-2/ дугаарт ажлын өдрүүдээр 08:30-17:30 цагийн хооронд холбогдож, шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авна уу.