УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 33.33.1 зүйлд Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д бичгээр хүсэлт тавьсан бол УИХ-ын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу Засгийн газраас 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Иймд төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулж, 71.4 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.