Пакистаны баруун хойд нутагт шашны бүлэглэлийн хүчирхийллийн улмаас сүүлийн 10 хоногт 130 хүн амиа алдаж, 200 хүн шархадсан гэж албаныхан ням гарагт мэдэгдэв.
Арваннэгдүгээр сарын 21-нд Куррам дүүрэгт зэвсэгт этгээдүүд автомашины цуваанд халдаж, голдуу шийт лалын шашинтай 52 хүний аминд хүрсэний улмаас хүчирхийлэл даамжирсан гэж хэлж болно. Өөр хэд хэдэн дэлбэрэлт, зэвсэгт халдлагууд болсон ч одоогоор ямар бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байгаа.
Сүүлийн 24 цагийн дотор л гэхэд мөргөлдөөний улмаас 14 хүн нас барж, 27 хүн шархаджээ. Арваннэгдүгээр сарын 24-нд бүлэглэлүүд долоо хоног гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч аль аль нь тохиролцоог зөрчсөн байна.
Шийт лалын шашинтнууд тус дүүргийн зарим хэсэгт давамгайлж байгаа ч бусад хэсэгт цөөнх байдаг. Тэд ерөнхийдөө Пакистаны дийлэнх олонх болох лалын суннит шашинтангуудтай зэрэгцэн амар тайван амьдардаг байв.
Гэвч долдугаар сард газрын маргаан шашны бүлэглэлийн хүчирхийллийг өдөөснөөс үүдэн өнөөдөр тус улсад үймээн дэгдээд буй.
Л.Баяр