Саудын Арабын Рияад хотноо ёс зүйт хакеруудын "BlackHat CTF-2024" тэмцээн болж байна. Тус тэмцээнд дэлхийн 1600 гаруй баг оролцсоноос шилдэг 250 баг финалд шалгарч, өнөөдөр тэмцээний шийдвэрлэх шат үргэлжилж байгаа юм.
Тэгвэл уг тэмцээний финалд Монголын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд шалгарлаа. Тодруулбал,Монголын "Харуул Занги-2024" тэмцээний аварга Т.Ялгуун, "System center" сургалтын төвийн мэргэжилтэн М.Дөлгөөнбуян, “Шунхлай” группийн мэдээллийн аюулгүй байдлын баг финалын шатанд өрсөлдөхөөр болжээ. “Шунхлай” группийн багт кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Б.Тэмүүлэн, З.Гантүшиг, Ц.Номин-Эрдэнэ, Н.Энхсанаа, Э.Хангал нар багтаж байна.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй гэгддэг энэ удаагийн тэмцээнд 1600 гаруй баг, кибер аюулгүй байдлын 4000 гаруй мэргэжилтнүүд оролцсоноос шилдэг 250 баг финалд шалгарчээ. Улмаар өнөөдөр шийдвэрлэх шатны тоглолтууд явагдаж байгаа юм.