УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр маргаашдаа төсвийн цаглавартай холбоотой асуудлыг хэлэлцэн батлана. Үүний дараа Засгийн газар 2025 оны төсвийг өргөн барихаар төлөвлөж байна. Үр ашиггүй зардлыг тана гэх чиглэлийг өгсөн. Мөн төсвийг алдагдагүй батлах асуудал гарч ирж байгаа. 1,9 их наяд хасагдах доод хязгаарыг зааж өгсөн. Өргөн баригдсаны дараа УИХ-аас ажлыг хэсэг гаран ажиллах байх" гэв.