УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Намыг шинэчилнэ, шинэ шатанд гаргана гэж энэ хуулийг хийсэн. Гэтэл хөл толгой нь олддоггүй, цэгцэрдэггүй чигээр 2027 он хүртэл үргэлжилнэ гэвэл утгагүй. Энэ бол нам хийгээд Монголын парламентын засаглалын эрх ашиг.
Хамтарсан засагт ороод намууд хоорондоо ялгаагүй болчихлоо. Эцэстээ монгол төрийн үнэлэмж, парламентын засаглалын асуудал болж хувирах вий гэж санаа зовж байна" гэв.