НИТХ-ын ээлжит бус II хуралдаан болж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө үг санал хэлэв.
Тэрбээр "Би нэг товчхон санал хэлье. Тэрэлжийн бүс нутаг тэр чигээрээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдэлд байдаг. Гэвч Налайх дүүрэг л амралтын газрын хог новшийг цэвэрлэнэ, бөөн зодоон нүдээн болоход Налайхын хэдэн цагдаа нар л очно. Ямар л асуудал гарна Налайх дүүрэг бүгдийг нь үүрдэг. Гэтэл тусгай хамгаалалттай газар гэсэн нэрийдлээр татвар мөнгө, газар олголтыг БОУАӨЯ хариуцаад явчихдаг. Үүнийг л манайхан зоригтой дуугарч байж, нэг талд нь гаргах хэрэгтэй. Улсын төсөвт тусгаснаар бол Тэрэлж рүү 4 эгнээ бүхий зам явах юм шиг байна билээ. Тэрэлж бол монголын нүүр царай. Гадаад дотоодын жуулчин ч их очдог газар. Газрын албаныхан Налайх дүүргээс оруулж байгаа гэж бодож байна. Үгүй бол Налайх Хан-Уулын дэнж шиг болж, аюултай байдал үүснэ шүү" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)