ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн Тархвар судлаач эмч Ч.Уртнасан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Орны ачаалал эрс нэмэгдэх хандлагатай байна. 15-аас доош насны хүүхдүүдэд томуугийн өвчлөлийн шинж илэрсэн үед сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх, гэрийн асаргааг сайжруулах, мөн шинж тэмдэг илэрсэн үед эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй байна. 6-гаас дээш насны буюу сургуулийн насны хүүхдийг эм өгөөд сургуульд нь явуулчихаад байна. Энэ нь хүүхдийн өвчлөлийг нэмэгдүүлж хүндрэх эрсдэлд хүргэж байна. Иймд томуугийн шинж тэмдэг илэрсэн үед эхний 5 хоног сургуульд нь явуулахгүй байх, 5 хоногийн дараагаас маск зүүлгэж явуулж байхыг зөвлөж байна. Учир нь шинж тэмдэг эхэлсэн эхний хоногуудад бусдад халдвар тараах эрсдэл маш өндөр байдаг. Орон нутагт 13 аймаг алаг цоог дэгдэлттэй байна. Өвчлөл ихсэх хандлагатай байна" гэв.