1973 онд сураггүй алга болсон өсвөр насны охины цогцос 50 гаруй жилийн дараа ДНХ-ийн шинжилгээ, удамшлын судалгааны үр дүнд олджээ.
АНУ-ын Пенсильвани мужийн цагдаагийн газрын мэдээлснээр 1973 оны 10 дугаар сарын 10-нд алга болсон охины цогцсыг оршуулгын газар хийсэн судалгааны эцэст олжээ. Тухайн үед мөрдөн байцаагчид хэн болохыг нь таних боломжгүй байсан ч шүүх эмнэлгээс урт бор шаргал үстэй цагаан арьстай эмэгтэй гэж тодорхойлсон байна. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байна.
Хагас зуу гаруй жилийн дараа мөрдөн байцаагчид ДНХ-ийн шинжилгээ хийж, хамаатан садантай нь ярилцсаны үр дүнд уг 1973 оноос хойш сураггүй алга болоод байсан Йорк хотын уугуул 14 настай Рут Элизабет Бреннеманы шарил болохыг тогтоожээ.
Л.Баяр