УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийн тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.
Тэрбээр "УИХ нэр нүүрээ бараад энэ асуудлыг хэчнээн удаан хэлэлцэж байна. Зургаадугаар сард байгуулагдсан УИХ таван сар үйл ажиллагаа явуулахдаа 4 удаа төсөв хэлэлцлээ. Асуудлаа шийдэж чадахгүй байдал руу явж байна.
Тогтоолоо баталж чадахгүй бол цааш явахгүй. 2025 он төсөвгүй байх нөхцөл рүү чиглэнэ. Одоо хэрээс хэтэрлээ. Зарчимтай, хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Нэг хоёр хүний хариуцлаггүй байдлаас болоод Монголын төр ийм байдалд ороод сууж байх ёсгүй" гэв.
Сэтгэгдэл (5)