Хамгийн алдартай К-поп хамтлагуудын нэг болох NewJeans хамтлагийн гишүүд HYBE брэндийн салбар компани болох ADOR агентлагаа орхиж байгаагаа пүрэв гарагт мэдэгдлээ.
Харин ADOR-ын зүгээс хамтлагийн гишүүдтэй байгуулсан гэрээ "бүрэн хүчин төгөлдөр хэвээр байна" гэж мэдэгдээд, "Бид өнөөг хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээний дагуу ADOR-тай хамтран ажиллахыг тус группээс хүндэтгэлтэйгээр хүсч байна" гэжээ.
NewJeans хамтлагийн үүсгэн байгуулагч HYBE-ийн захирлууд болон ADOR-ын гүйцэтгэх захирал байсан Мин Хи Жин нарын хооронд зөрчилдөөн болсон. Хамтлагийнхан экс захирлаа дагах хүсэлтэй байгаа.
NewJeans-ын таван гишүүн хэвлэлийн бага хурлын үеэр агентлагаас гарч байгаагаа зарлаж, энэ сард агентлагаас гарсан ADOR-ын дарга асан Мин Хи Жинтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн нь үүний нотолгоо юм.
Гишүүд ADOR-той байгуулсан гэрээгээ цуцалбал хамтлагийнхаа нэрийг солих шаардлага үүснэ.
Л.Баяр
Сэтгэгдэл (5)