Өвөлжилтийн бэлтгэл байдлын тухай мэдээлэл өглөө.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, "Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 87 хувьтай байна гэсэн дүгнэлт гарлаа. Гэхдээ энэ бол эрсдэлгүй гэсэн үг биш. Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийн хувь өндөр байдаг ч зуд турхан, хур тунадас, цаг агаарын эрсдэлтэй нөхцөл байдал зэргээс шалтгаалан нөөц хангалтгүй болдог асуудал бий. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зудын эрсдлийн үнэлгээг хийж үзэхэд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгууд энэ зун гантай байсан учраас ЗУДЫН ЭРСДЭЛ өндөр байна. Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдлийн түвшин маш их байна. Харин Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд их буюу дунджаас дээш байна. Улсын хэмжээнд зудын эрсдэл дунджаас дээш гэсэн дүгнэлт гарсан. Мөн ирэх саруудад ОЖД-аас хүйтэн, хур тунадас ихтэй байхаар байна гэх мэдээллийг холбогдох байгууллагаас мэдээлж байгаа.
Тийм ч учраас Шинэ хоршоо хөдөлгөөнийг илүү үр дүнтэй болгох, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, малчдад дэмжлэг зэрэг үүрэгтэй Шуурхай бүлгүүдийг томилж, 21 аймаг, 330 суманд ажиллуулж эхэллээ.
Шинэ хоршоо- чинээлэг хоршоо хөдөлгөөн 65,800 гишүүнтэй болсон байна. 5400 гаруй хоршоо, 6599 анхан шатны хоршоо байгуулагдаж, нийт гишүүдийн 25 хувь нь хөнгөлттэй зээл, санхүүжилтийн төсөл хөтөлбөрт хамрагдсан байна" гэлээ.
Сэтгэгдэл (2)