Хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайханд бус "Таванбогд"-ын Ц.Баатарсайханд гар хүрээгүй салбар, хөл тавиагүй эгнээ байхгүй. Тэрбээр аялал жуулчлал, банк санхүү, машин масло, гурил будаа, ноос ноолуур, хоол унд гээд бүх зүйлээс хүртэж яваа. Тэр бол дэлхийд гарсан ноолуурын брендтэй битгий хэл, ноёлохын ад хүрсэн мэт цагаан сарын ууц хүртэл чанаж л явсан гэгддэг.
Өнгөтэй өөдтэй болгоны хормойд суусан Ц.Баатарсайханы халаасанд Монгол Улсын бизнесийн салбар бүхлээрээ багтаж байгаа. Гэтэл тэр нь хангалтгүй байсан бололтой, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн суудал руу зүтгээд, өвдөг шорооддог юм даа.
Ерөнхийлөгчөөр сонгогдчихсон бол бүх салбар оргил дээр Ц.Баатарсайхан л алга хавсран сууж байх байлаа шүү. Гэхдээ МҮХАҮТ-тай, танхимгүй бараг л хаан.
Үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдийг төр дэмжинэ гэдэг. Тэгвэл хувийн бизнестэнгүүдээс Ц.Баатарсайхан л ганцаараа "төрд эрхэлдэг" гэвэл дэгсдэх үү.
Томчуудтай ах дүү, тангарагтан нь ч тэр. Бүх зүйлийн дээжээс түрүүлж амссаар амташсан тэрбээр "бурхны зоог" хүртэх гэж байгаад бүдэрчихлээ. Даяар дуурсагдах далай даян дархан НОЁЛОГЧ болоход ёстой л хуруу дутчихлаа.
Сэтгэгдэл (2)