Вьетнам улс 67 тэрбум ам.долларын өртөгтэй өндөр хурдны төмөр зам барих төсөв баталжээ.
Уг төмөр замын шугам нь Вьетнамын нийслэл болон өмнөд хэсгийн санхүүгийн нийслэл хооронд 1541 километр үргэлжлэх юм байна. Шинэ галт тэрэг үйлчилгээнд гарснаар 350 км/цаг хурдтай явах бөгөөд одоогийн 30 цаг явдаг хугацааг ердөө 5 цагт туулах ажээ.
Энэ шийдвэрийг Вьетнамын Үндэсний ассамблей баталсан байна. Барилгын ажил 2027 онд эхлэх төлөвтэй байгаа бөгөөд анхны галт тэрэгнүүд 2035 он гэхэд үйлчилгээнд гарах юм. Гэвч тус улс өмнө нь хэрэгжүүлж байсан дэд бүтцийн төслүүдээ хойшлуулснаас болж уг шугамыг барих ажил гацаатай байна.
Л.Баяр