Ням гарагт Италийн Флоренц хотын Артемио Франчи цэнгэлдэх хүрээлэнд болсон "Сери А" лигийн "АСФ Фиорентина" болон "Интер Милан" багуудын тоглолтын үеэр тоглогч талбай дээр унаж бэртэн, ухаан алдсаны улмаас тоглолт бүр мөсөн хойшилжээ.
Фиорентина багийн хагас хамгаалагч Эдоардо Бове газар хүчтэй унаж ухаангүй байсан учир 16 дахь минутад тоглолтыг зогсоосон юм. Тоглогчид түүнд яаралтай эмнэлгийн тусламж дуудаж, улмаар 22 настай Бовег түргэн тусламжийн машинд суулгасан байна.
Бове одоогоор Карегги их сургуулийн эмнэлэгт тайвшруулах эмчилгээ хийлгэж, эрчимт эмчилгээнд ороод байгаа гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр "Сери А" лигийн "Рома" клубийн тоглогч Эван Ндикка талбайд бэртэн, тоглолт мөн л хойшилж байв. Фиорентина одоогоор Сери А-д дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа бөгөөд энэ улиралд 8 тоглолтод ялалт байгуулаад байна.
Л.Баяр