МАН-ын бүлэг мэдээлэл өгч байна.
МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар хэлэхдээ, "МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр ирүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төсвийн тухай хуулийн төсөлд бүхэлд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Үүнийг УИХ хүлээн авсан. Дэг шаардлагатай болсон. Тиймээс Хууль зүй, Төсвийн байнгын хороо хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг гарч, УИХ-аар хэлэлцүүлсэн ч дэмжигдээгүй. Тиймээс Засгийн газарт буцаах буюу хүчингүй болгох УИХ-ын шийдвэр гарсан. Улмаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэхийг МАН-ын бүлэг дэмжсэн" гэлээ.
М.Жаргал