Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 16 яам мэдээллээ ирүүлсэн. Үүнээс дөрвөн яам л ажлаа ойлгож мэдээллээ ирүүлсэн байна. Сангийн яам, Спорт аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Эдийн засаг хөгжлийн яам тайлангаа ирүүлсэн. Бусад яамд Засгийн газрын 100 өдрийн ажлын тайлан маягаар тайлангаа ирүүлсэн байна. Албаны хүмүүсийг дуудаж асууна. Дөрвөн яам Нийгэм эдийн засгийн үзүүлэлттэй холбоотой тайлангаа хийж болоод бусад нь хийж чадахгүй байна гэж байхгүй.
Хоёрдугаарт, Бид Цагдаагийн байгууллагын шалгаж буй асуудалд оролцохгүй. Мөрдөн байцаагчийн ачаалал их бий. Тиймээс асуудлаа шийдүүлэх гээд байгаа иргэдийн асуудлыг шийдэж чадаж байна уу, үгүй юу. Шийдвэр гаргалтыг нь оновчтой болгоё, цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхэд илүү бүтээмжтэй байх талаас нь Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах гэж байгаа юм. Цагдаагийн байгууллага хүртээмжтэй, бүтээмжтэй ажилладаг болчихвол иргэдийн асуудал дагаад шийдэгдэнэ" гэв.
Сэтгэгдэл (2)