Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдав. Хуралдаанаар, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ зэрэг асуудлыг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ. Тэрбээр "Асуугаад хариулах ч хүн алга. Тиймээс би асуусан ч үгүй. Ер нь ОУ-ын конвенцод нэгдэнэ гэдэг зөв л дөө. Нэгдсэн юм бол биелүүлдэг байх ёстой. Гэтэл ямар конвенцод нэгдсэн, нэгдээгүй гэдгээ ч мэддэггүй. Ийм байж болохгүй шүү дээ. Нэгдлээ гэхэд биелүүлэхгүй болохоор Монгол Улсын нэр хүнд уначихаж байгаа юм. 126 гшүүн илүү сайн ажиллах хэрэгтэй. Засгийн газар ч сайн тайлбарлах хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл (2)