-
2017 оны 4 сарын 28
Ээж болно гэдэг эмэгтэй хүн бүрийн амьдралдаа туулдаг амаргүй хэдий ч хамгийн их аз жаргалыг авчирдаг зүйлсийн нэг билээ. Уг нь бол насанд хүрсэн буюу 18 нас хүрсэн эмэгтэйг ээж болоход бэлэн болсон гэж үздэг жишиг бий. Гэсэн ч сүүлийн жилүүдэд төрж буй эмэгтэйчүүдийн нас улам бүр залуужиж, 14 настай охид төрсөн тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Гэвч тэртээ 1930 – аад онд Лина Медина гэх 5 настай Перу охин ээж болж байсан нь шинжлэх ухааны түүхэнд байж боломгүй ховор үзэгдэл болсон юм.
Лина Медина 1933 оны 9 – р сарын 27 – нд Перугийн Текрапо гэдэг газар мэндэлжээ. Уулсаар хүрээлэгдсэн ядуу тосгон тэр үед ердөө 7400 орчим оршин суугчтай байв. Лина Медина охин Тибурело Медина, Викториа Лосеа нарын 9 хүүхдийн нэг байжээ.
Лина Медина охиныг 2 нас 6 сартай байхад анх сарын тэмдэг ирж байсан гэдэг. Эцэг эх нь гайхаж байсан ч нэг их ач холбогдол өгсөнгүй. Харин 5 настай байхад нь гэдэс нь хурдацтай томорч байгааг анзаарав. Тосгоны лам бөө нар дээр очиж сүсэглэн залбирсан ч охины гэдэс улам томорсоор л байв.
Тухайн үед нарийн оношилгооны багаж хэрэгсэл байгаагүй тул эцэг эх нь охиныхоо гэдсийг хавдар гэж эндүүрэхэд хүрсэн байна. Улмаар өөрөө тэгж байгаад эдгэрэх байх хэмээн хэсэг харзнажээ. Гэсэн ч нөхцөл байдал улам бүр хүндэрсээр байгааг мэдсэн эцэг эх хоёр нь охиноо аваад хот орохоор шийдэв. Хачирхалтай нь эмнэлэгт үзүүлэхэд ямар нэг хорт хавдар биш бөгөөд тэдний охин 7 сартай жирэмсэн болохыг хэлжээ.
Тэнд байсан эмч нар бүгд гайхширж, дахин дахин нягталж үзсэн ч яах аргагүй жирэмсэн болох нь батлагдав. Охины биед шинжилгээ хийхэд бие махбодь нь эмэгтэй хүний хувьд бүрэн боловсорсон байсан нь тогтоогджээ. Гэсэн ч таван настай охины эрүүл мэнд өндөр эрсдэлд байна хэмээн үзэж нэн даруй эмнэлэгт хэвтүүлсэн байна. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эмч нар түүний биеийн байдлыг байнга шалгаж, нарийн хяналтан доор ажиглаж байв.
Сар хагасын дараа буюу 1939 оны 5 – р сарын 14 – ний өдөр Лина Медина охин төржээ. Эмч нар санаа зовж байсан ч түүнээс эрүүл саруул хүү мэндлэв. Хүүг эх барьсан эмчийнх нь овгоор буюу Жерардо гэж нэрлэжээ.
Жерардо хүү төрсөн эхийгээ өөрийн эгч хэмээн бодож өссөн байна. Гэсэн ч 10 нас хүрэхэд нь үнэнийг хэлж өгчээ.
Медина охин болон түүний гэр бүлийнхэн охиныг жирэмслүүлэн хүний талаар огт дурсаагүй ажээ. Гэсэн ч олон нийтийн шахалтаар орон нутгийн цагдаа нар хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байна. Хамгийн түрүүнд охины аавыг сэжигтнээр татан байцаалт авч, мөрдлөг хийсэн ч хангалттай нотолгоо олдоогүй ажээ.
Жерардо хүү энх тунх амьдарч байгаад 40 насандаа буюу 1979 онд нас баржээ. Харин түүний ээж Медина эмнэлэгт ажиллаж байгаад сүүлд Раул гэх эртэй гэрлэсэн байна. 1972 онд Раулын анхны, өөрийнхөө хоёр дахь хүүг эсэн мэнд төрүүлэв. Лина Медина 2015 оны байдлаар Перугийн нийслэлд амьдарч байжээ. Түүнтэй холбогдсон сэтгүүлчдэд байнга татгалзсан хариу өгдөг бөгөөд өөрийнхөө амьдралын талаар хэзээ ч ярилцлага, тайлбар өгч байгаагүй юм.
-
2017 оны 4 сарын 27
3D хөшөө хийх гайхалтай материал хэмээн харжээ. Энэ санаагаа тэрээр ”Осака Урлагийн Их Сургуульд” суралцаж байх үедээ олсон ба 3D анимэйшн чиглэлээр мэргэшихээр шийдсэн ажээ. Тэрээр ямар нэгэн бүтээл туурвиж эхлэх хэрэгтэй болох үед материал авах зардал хэрэгтэй болсон нь мэдээж юм. Ингээд материалд мөнгө үрэхийн оронд Амазон компанийн бүтээгдэхүүний хэрэггүй цаасан хайрцагнуудыг ашиглан бүтээлээ хийж эхлэхээр сэтгэл шулуудан эдгээр гайхалтай бүтээлүүдийг урласныг та бүгдэд хүргэж байгаадаа баяртай байна. Танк, кэт, хоол гээд янз бүрийн зүйлс урласан байгаа түүний бүтээлтэй танилцана уу.
#1. Танк
2. Кет
3. Машин
4. Их буу
5. Мономи Охо бүтээлийнхээ хамт.
6. Heineken
7. Киноны дүр
8. Танк
9. Үлгэрийн баатар
10. Робот
-
2017 оны 4 сарын 25
Хятадын зүүн хойд Зилинь мужид энэ онд анх удаагаа шувууны томуугийн H7N9 вирусаар хүн өвдсөн тохиолдол бүртгэгдэв гэж Синьхуа мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 25
Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе авилгалын хэрэгт холбогдож эдүгээ Сөүл хотын түр хорих байранд хоригдож байгаа.
-
2017 оны 4 сарын 21
“Лалын улс” террорист бүлэглэл Парис хотын төв дэх Елисейн өргөн чөлөөний орчимд өчигдөр гарсан террорист халдлагын хариуцлагыг өөртөө хүлээжээ.
-
2017 оны 4 сарын 20
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2017 онд 3.5 хувьд хүрэх талаар ОУВС-гаас мягмар гаригт Вашингтон хотноо мэдэгдлээ. ОУВС-гийн зөвлөх Морис Обстфельдийн хийсэн уг мэдэгдэлд 2016 онд 3.1 хувийн өсөлттэй байсан дэлхийн эдийн засаг энэ жил 3.5 хувиар өсөх бол 2018 онд 3.6 хувиар өсөх төлөвтэй байгаа гэсэн байна. 2017 оны нэгдүгээр сард тус байгууллагын зүгээс гаргасан урьдчилсан таамгаар энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт 3.4 хувиар өснө гэж байсан бол дээрх таамаг ийнхүү 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Өсөх хандлагад Хятадын эдийн засгийн өсөлт ихээр нөлөөлснийг онцолсноос гадна дэлхийн улс орнуудын дотоодын эдийн засгаа хамгаалах протекционист бодлогууд хор хохирол учруулсаар байгааг дурьдсан байна.
-
2017 оны 4 сарын 19
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын эрх баригчдыг хуурчээ.
-
2017 оны 4 сарын 19
Португалын амралт сувиллын Кашкайше хотод хөнгөн мотортой нисэх онгоц дэлгүүрийн хажууд унасны улмаас таван хүн амь насаа алджээ.
-
2017 оны 4 сарын 18
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг буруутай гэж үзэн ял тулгах болсноо Сөүл хотын Прокурорын газар өчигдөр мэдэгдсэн.
-
2017 оны 4 сарын 18
АНУ-тай харилцаа улам хурцдаад байгаа хэдий ч пуужингийн туршилт хийхээ зогсоохгүй гэдгээ Умард Солонгосын нөлөө бүхий албан тушаалтан “ВВС” телевизээр мэдэгджээ.
-
2017 оны 4 сарын 17
Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй таалал төгсчээ
-
2017 оны 4 сарын 17
Дахин цөмийн туршилт хийвэл Сөүл хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ
-
2017 оны 4 сарын 17
Оросын нэрт зураач Виктор Васнецовын “Баатар” хэмээх зураг Christie”s дуудлага худалдаагаар 1.718 сая ам.доллараар зарагдаж дээд амжилт тогтоолоо. Зураг 1920 онд зурагдсан бөгөөд өмнө нь нэг ч удаа дуудлага худалдаагаар орж байгаагүй аж. Өнгөрсөн хугацаанд нэг л хүнд хадгалагдаж байжээ. Виктор Васнецовыг монголчууд “Гурван баатар” зургаар нь сайн мэдэх билээ.
28-ны орой болсон уг дуудлага худалдаагаар мөн Верещагины “Распятие на кресте у римлян” зураг 2.675 сая ам.доллараар зарагджээ. Энэ зураг бол түүний ”Взрывание из пушек в Британской Индии” ”Казнь через повешение в России” гурвал зургийн нэг нь юм.
-
2017 оны 4 сарын 17
АНУ-ын Огайо мужийн Кливленд хотод “Фэйсбүүк”-ээр “live” хийж, хүний амь хөнөөсөн хэрэг гарчээ.
-
2017 оны 4 сарын 17
Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн хэргийг өнөөдөр прокурорт шилжүүлжээ. Түүний хэргийг шалгаж байгаа
-
2017 оны 4 сарын 16
Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе буюу 503 тоот сэжигтэн нь эдүгээ Сөүл хотын Сочү дүүрэг
-
2017 оны 4 сарын 16
Хойд Солонгос улс өнөөдөр пуужингийн туршилт хийх ёстой байсан.
-
2017 оны 4 сарын 13
Тажикстан улсын иргэний дайнтай холбоотойгоор сүүлийн 25 жилийн турш завсарлаад байсан Узбекистан болон Тажикстаны хоорондох иргэний агаарын тээврийн нислэг эргэн сэргээд байна. Мягмар гаригт Узбекистаны нийслэл Ташкент хотоос Тажикстаны нийслэл Душанбе хотын хооронд 25 жилийн дараах анхны нислэгийг хийсэн байна. Uzbekistan Airways компаний хийсэн энэхүү нислэгээр 25 зорчигч Душанбегийн олон улсын нисэх онгоцны буудалд буусан байна. Дахин сэргээд байгаа Душанбе-Ташкент чиглэлийн нислэг долоо хоногт хоёр удаа хийгдэж байхаар тогтсон байна. Өнөөдрийн байдлаар нэг талдаа 45 минут үргэлжлэх нислэгийн тасалбар 140 ам.долларын үнэтэй байгаа ба цаашдаа тасалбарын үнийг бууруулах болно хэмээн албаныхан мэдэгдсэн байна.
-
2017 оны 4 сарын 12
Хятадад болсон покерын үзүүлэх тоглолтын үеэр хиймэл оюун ухааны программ 90 мянган доллар хожжээ. Тэд зургаан тоглогчоос бүрдсэн багийг хожсон байна.
-
2017 оны 4 сарын 12
Украйн улсын төв банкны тэргүүн Валерия Гонтарева албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа даваа гаригт албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр ирэх сард албан тушаалаа хүлээлгэн өгөх болно гэсэн байна. Украйн улсын авилгалд идэгдсэн банк, санхүүгийн салбарт шинэчлэлийг авчирсан түүний үйл ажиллагааг Олон улсын валютын сангаас өндрөөр үнэлэн сайшааж байсан юм. Гэхдээ тэрээр уг албан тушаалд томилогдсоноосоо хойш тус улсын улс төрийн болон бизнесийн салбарынхны зүгээс түүнийг огцрохыг шаардсан элдэв төрлийн дарамт шахалтан доор ажилласан юм. Мэдэгдэлдээ тэрээр дээрх шийдвэрийг гаргах болсон шалтгааны талаар хариулахаар татгалзжээ.