Тэнгисийн уснаас хөөргөх БНХАУ-ын анхны пуужин ирэх зургадугаар сард задгай сансарт гарахаар болжээ. “Long March-11” нэрт пуужин дэлхийн тойрог замд гарсан цагаасаа хиймэл дагуул хөөргөх, хянах үүрэг гүйцэтгэх юм байна.
Дээрх тээвэрлэгч пуужингийн сансарт авч гарах хиймэл дагуулуудыг БНХАУ-ын “Чань Гуань” хиймэл дагуулын технологийн компанид тусгайлан бүтээж буй бөгөөд одоогоор уг компанийн “Жилинь-1” загварын 12 хиймэл дагуул задгай сансарт ажиллаж байгаа аж.
Тус улс далай тэнгисийн уснаас пуужин хөөргөх технологид хэдийнээ дэлхийд тэргүүлэгчийн нэг болжээ. “Чань Гуань” компаниас мэдээлснээр зөвхөн энэ оны сүүлч гэхэд тус улс 20 хиймэл дагуул шинээр хөөргөх гэнэ. Ингэснээр сансарт ажиллах Хятадын хиймэл дагуулын тоо 32-т хүрэх аж. Мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар тэнгисээс пуужин, хиймэл дагуул хөөргөх нь хуурай газар дээрх нарийн ажиллагаанаас илүү аюулгүй, илүү чөлөөтэй байдаг байна. Хэрэв зургадугаар сарын ажиллагаа амжилттай болбол тэнгисээс пуужин хөөргөх технологийг “Бүс ба зам”-ын орнуудад нэвтрүүлэх юм байна.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)