Малайзын Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зааны 3.92 тонн соёо болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг устгалаа.
Энэхүү устгалд оруулсан зүйлсийг холбогдох байгууллагууд 2011-2017 оны хооронд олж илрүүлсэн бөгөөд мөнгөн дүнгээр 13.2 сая рингит буюу 21.68 сая юань хүрч байгаа аж. Малайзын Байгаль орчны сайд Савилли “Энэ нь “Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-ийн үүргээ биелүүлэхэд чиглэсэн ажил юм. Малайз Улс хууль бусаар ан амьтан худалдаалахыг эсэргүүцэж буй байр сууриа үүгээр дамжуулан илэрхийлж байна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр мөн олон нийтийн болон ашгийн бус байгууллагуудыг зэрлэг ан амьтдыг хамгаалах үйл ажиллагаанд илүү идэвхитэй оролцохыг уриалав.
НҮБ-ын “Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-оор 1989 онд зааны соёог худалдахыг бүрэн хориглосон боловч хулгайгаар агнах болон хууль бусаар хил давуулан худалдаалах үйл ажиллагаа одоо ч хэвээр байгаа юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн статистик мэдээгээр Африкт жилд дунджаар 30 мянган заан агнаж, зааны соёо болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хар зах дээр борлуулдаг аж.
CCTV.COM