АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын нийслэл Москва болон Сочи хотноо ажлын айлчлал хийхээр төлөвлөснөө зарласан юм.
Гэвч ТНБД Майк Помпео тодорхойгүй шалтгаанаар ОХУ дахь айлчлалаа цуцалсан талаар АНУ-ын Төрийн департаментаас өнөөдөр мэдэгджээ.
Тэрбээр Москва хотноо Ерөнхийлөгч В.Путин, Сочи хотноо тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахаар тохиролцоод байсан юм. Уулзалтаар Венеусэл, БНАСУ болон Ираны асуудлаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм.
ОХУ дахь айлчлалаа цуцалсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдах Европын Холбооны төлөөлөгчидтэй уулзахаар болжээ. Уг уулзалтаар Европын төлөөлөгчидтэй Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцэх юм байна.