-
2017 оны 4 сарын 12
Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсафзай охидод боловсрол эзэмшүүлэхэд онцгойлон анхаарах үүрэг хүлээсэн НҮБ-ын Энх тайвны элчээр томилогдсон байна.
-
2017 оны 4 сарын 12
Өнөөдөр БНСУ-ын ерөнхийлөгч асан, 503 дугаартай, сэжигтэн Пак Гын Хе-гээс тав дахь удаагаа байцаалт авах аж.
-
2017 оны 4 сарын 11
Хятадын эрх баригчид гадаадын тагнуулчдын үйл ажиллагааны талаарх мэдээллийг худалдаж авна гэдгээ мэдэгджээ.
-
2017 оны 4 сарын 11
АНУ-ын агаарын тээврийн United Airlines компанийн хамгаалалтын ажилтнуудын балмад үйлдэл зорчигчдыг цочиролд оруулсан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр байна.
-
2017 оны 4 сарын 11
Энэтхэгийн Мадхья-Прадеш мужид 4 дүгээр сарын 5-нд төрөлхийн ховор эмгэгтэй буюу зүрх нь гадна талдаа ил гарсан охин төрсөн тухай ”Daily Star” сонин мэдээлсэн байна.
-
2017 оны 4 сарын 10
Музейн сан хөмрөг дэх нууц
-
2017 оны 4 сарын 10
Нэрт жүжигчин Жеки Чаны амь нас, эрүүл мэндийг даатгахаар шийдсэн даатгалын аливаа компани аль хэдийнэ дампуурсан байх байсан бизээ. Үүнд гайхах явдалгүй бөгөөд Жеки мэргэжлээрээ ажиллаж ирсэн хугацаанд 3000 орчим удаа бэртэж гэмтжээ. Энэ бүгдийг тоочих боломжгүй нь мэдээж, тиймээс заримынх нь тухай л тогтож өгүүлье.
19 настай шинэхэн жүжигчин бүр 1973 онд зургийн талбайд анх удаа бэртжээ. Ингэхдээ түүнийг нөгөө алдарт Брюс Ли гэмтээсэн байна. Жеки Чан нүхэн гарцны хамгаалагчийн туслах дүрд тоглосон “Луугийн гаралт” киноны зураг авч байх үед Брюс залуу жүжигчний зүүн нүдийг модон саваагаар санаандгүй цохичихсон аж. Аз болоход, бүх зүйл гайгүй өнгөрч, Жеки Чан сохорчихоогүй байна. 1978 он. “Бүргэдийн сүүдэрт дайрагдсан могой” кино. Тулааны зураг авч байхад Жеки нүцгэн гараараа илдийг барьж авчээ. Илд дуураймал байх ёстой байсан ч, яагаад ч юм жинхэнэ байж. Цус гоожиж, ингэхдээ найруулагч нь зохиолын дагуу ийм байх ёстой хэмээн бодож, зургийг үргэлжлүүлэн авсаар байжээ. Мөн тэр 1978 онд “Согтуу мастер” киноны зураг авч байхад эвгүй унаж, өргөөсөн нүдээ гэмтээсэн байна. Тэгээд мэс засал хийлгэхэд ч хүрч байжээ.
1983 он. “Төсөл А” кино, найман метрийн өндрөөс унаснаар таван хавирга хугарч, хамар нь гэмтэж, хүзүү нь хүнд бэртсэн байна. Жүжигчин нэлээд хэдэн сарын турш толгойгоо хөдөлгөж ч чадахгүй байж.
1985 он. “Цагдаагийн академи” кино. Таван давхрын өндрөөс тулгуур модоор эвгүй буусан байна. Жеки Чан золтой л амиа алдчихаагүй аж. Нурууны хоёр нугалам нь хугарч, аарцаг нь гэмтжээ. Орлон тоглогч жүжигчин маань хоёр сар эмнэлэгт хэвтсэн байна. Жеки үлдсэн амьдралаа тэргэнцэр дээр өнгөрүүлэх нь дээ хэмээн олон хүн бодож байжээ.
1986 он. “Бурхны хөө хуяг” кино. Энэ киноны зураг авалт дээр Чан амьдралдаа хамгийн хүнд бэртэл авсан болов уу. Тэр 6 метргийн өндрөөс толгойгоороо унажээ. Ингэснээр гавлын яс нь цуурч, дотуур цус алджээ. Гавлын ясанд нь ялтас бэхлэж, харин түүнээс хойш жүжигчний зүүн чих бараг юм сонсохоо больсон байна.
1993 он. “Эрүүгийн түүх” кино. Жеки хоёр машины хооронд хавчуулагджээ. Энэ харайлт гунигтайгаар дуусч, түүний хоёр хөл нь хугарч, эмнэлэгт гурван сар хэвтсэн байна. Гэвч Жеки зориг мохоогүй бөгөөд эмнэлгээс гармагцаа л шахуу мөн энэ үсрэлтээ давтан хийж, харин энэ нь удаа тэр нь амжилттай болжээ. “Бронкст болсон зодоон” киноны зураг авч байсан
1995 онд Чан зүүн хөлнийхөө шагай, хуруунуудыг хугалсан байна. Зураг авалтыг зогсооход хүрсэн ч, нэг их удаагүй аж. Бий болсон нөхцөл байдлаас гарах гарц олж, гипсдүүлсэн хөлөнд нь оймс өмсгөж, түүнийг кроссовк шигээр буджээ.
2005 он. “Домог” кино. Энэ үеэр Жеки Чан хэд хэдэн удаа азгүйтсэн байна. Тодруулвал, тэр мориноос унаж, нуруугаа сүрхий гэмтээжээ. Харин өөр нэг хэсэгт жүжигчний алгыг жадаар нэвт хатгасан байна. Бэртэл гэмтлийн энэ цөөхөн жагсаалт нь жүжигчний амь нас байнга шахуу дээсэн дөрөөн дээр байсныг ойлгоход хангалттай юм. Гэвч шантрах гээчийг үл мэдэх 63 настай Жеки Чан ажлаа хийсээр л байгаа бөгөөд кинонд тоглохын сацуу буяны ажил хийж, дуу дуулж, цомог гаргаж байгаа гэнэ.
-
2017 оны 4 сарын 09
Буддын шашны тэргүүн XIV Далай лам Энэтхэгийн зарим хотуудад шашны айлчлал хийж байна. Тэрбээр Таванг, Ариунчал, Прадеш хотуудад айлчилж,
-
2017 оны 4 сарын 09
Өмнөд Солонгос улсын экс ерөнхийлөгч сэжигтэн Пак Гын Хе буюу 503 тоот сэжигтэн нь эдүгээ Сөүл хотын түр хорих байранд хоригдож байгаа билээ.
-
2017 оны 4 сарын 09
”Youtube” шууд дамжуулдаг, төлбөртэй тв үйлчилгээ буюу ”Youtube TV”-ийг танилцуулжээ.
-
2017 оны 4 сарын 09
Ажиглагчдын мэдээлснээр Сирийн төвийн бүсэд байрлах агаарын хүчний баазыг онилсон АНУ-ын пуужингийн цохилтод наад за
-
2017 оны 4 сарын 09
Өмнөд Солонгосын хамгийн том, олон корпорацийг нэгтгэсэн ”Samsung” группын тэргүүнийг хахууль өгсөн хэрэгт буруутгасныг
-
2017 оны 4 сарын 09
Өнгөрсөн баасан гарагт АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтын нэг сонирхолтой арга хэмжээ
-
2017 оны 4 сарын 09
Шведийн нийслэл Стокгольм хотод орон нутгийн цагаар 15:55 цагийн үед ачааны машин явган хүний гарцаар гарч байсан хүмүүсийг дайрсан хэрэг гарсан.
-
2017 оны 4 сарын 07
Санкт-Петербургийн орон сууцны байранд тавьсан тэсрэх төхөөрөмжийг мэргэжилтнүүд аюулгүй болгон устгасан тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 06
1200 хүн усны хувцастайгаар гулгаж дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Тодруулбал, Сочигийн Роза Хутор цанын баазад 1200 хүн нэгэн зэрэг усны хувцас өмсөж, Снөүбоорд болон цанаар уулын уруу нэгэн зэрэг гулгажээ.
-
2017 оны 4 сарын 06
Чөлөөт бөхийн ертөнцөд нэгэн бараан мэдээ дуулдлаа. ОУОХ-ны допингийн эсрэг төвөөс “Бээжин-2008” олимпийн наадмын чөлөөт бөхийн хүнд жингийн аварга, ДБХ-ны “Алдрын танхим”-ын гишүүн Узбекистаны алдарт бөх Артур Таймазов сэргээш хэрэглэсэн нь тогтоогдлоо. Түүнээс өнгөрсөн жилийн зургадугаар сард шинжилгээ авахад хориотой эмийн жагсаалтад байдаг “Метаболиты” хэмээх бодис илэрсэн. Тэгвэл сорьцыг дахин шинжлүүлэхэд эерэг хариу гарсан байна. Ингэснээр Таймазов олимпийн гурван алтынхаа нэгийг алдах нь тодорхой болж байна. Харин 120 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын Бахтиор Ахмедовт түүний медаль шилжиж, Сиднейн олимпийн аварга Давид Мусульбес огшиж, мөнгө, Ираны Фардин Масуми хүрэл медаль хүртэх нь. Түүнчлэн Бээжингийн олимпийн наадмын 60 кг-ын жингийн мөнгөн медальт Украины Василий Федоришин сэргээш хэрэглэсэн нь тогтоогджээ. Түүнээс цуснаас мөн “Метаболиты” хэмээх бодис илэрчээ. Украин эрийн медаль Японы Киничи Юмотод шилжиж, түүнд ялагдсан Монголчуудын эчнээ танил, буриад цустай, киргиз иргэншилтэй Базар Базаргүриевт хүрэл медаль очих юм.
-
2017 оны 4 сарын 06
Өнгөрсөн Даваа гарагт Санкт Петрбург хотын метронд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 14 хүний амийг хөнөөн 40 гаруй хүнийг шархтуулсан юм.
-
2017 оны 4 сарын 05
Өмнөд Солонгос улсын 18 дахь удаагийн ерөнхийлөгч Пак Гын Хе нь албан тушаалаасаа хугацаанаасаа
-
2017 оны 4 сарын 05
Пхеньян өнөө өглөө ээлжит удаагаа пуужин харвасантай холбоотойгоор Умард Солонгосын аливаа өдөөн хатгалгад