Энэ сарын 8-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян тусгай онгоцоор Бельгийн нийслэл Брюссельд буужээ.
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян БНХАУ-Европын холбооны удирдагчдын XXI уулзалт, Хорватад болох БНХАУ-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын VIII уулзалтад оролцох бөгөөд Хорватад албан ёсны айлчлал хийх аж. Европийн холбоо, Бельгийн засгийн газрийн өндөр албан тушаалтан мөн Хятадаас Европийн холбоо болон Бельгид суугаа Элчин сайд нар түүнийг угтан авчээ.
Ерөнхий сайд Ли Кэчян “Европийн холбооны төв удирдлага байрлах Брюссель хотноо ирж БНХАУ-Европын холбооны удирдагчдын XXI уулзалтад оролцох болсондоо маш баяртай байна. Хятад Европ бол дэлхийн эдийн засаг, зах зээлийн хоёр том тоглогч хүчин бөгөөд бие биетэйгээ хамтран ажиллаж буй маш чухал түнш юм. Харилцан хүндэтгэж хамтран ашиг хүртэх үндсэн чиглэлээр Хятад-Европийн харилцаанд нийтийн анхаарал татаж буй асуудалд санал бодлоо солилцох болно. Талууд бодит хамтын ажилагааны асуудлаар санал бодлоо солилцож, нийтлэг ойлголтод хүрч Хятад-Европийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг батлахаар үр ашигтай ажиллах болно. Хятад-Европийн бүх талын стратегийн түншлэлийн харилцааг бодит хамтын ажиллагаагаар баялагжуулах болно” гэжээ .