ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын албан ёсны анхны уулзалтын бэлтгэл ажил эхэлсэн тухай Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдээллээ.
Даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр тэрбээр талуудын уулзалтыг маш удаан төлөвлөсөн, уулзалт болох өдрийн тов одоогоор тодорхойгүй байна хэмээн ярьжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Умард Солонгосын удирдагч ирэх долоо хоногт ОХУ-д гэнэтийн айлчлал хийж, Кремлийн тэргүүнтэй Владивосток хотод уулзаж мэдэх юм. Харин Өмнөд Солонгосын “Йонхап” агентлаг Ерөнхийлөгч В.Путинийг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба зам” санаачилгын орнуудын хоёрдугаар нэгдсэн форумд оролцохоосоо өмнө Ким Жон Унтай уулзана, уулзалт ОХУ, БНХАУ-ын аль нэгэнд нь болох болов уу гэсэн таамаг дэвшүүлж байгаа аж.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)