БНХАУ-ын байгалийн цогцолборт хоёр газар ЮНЕСКО-гийн дэлхийн геопаркийн жагсаалтад шинээр бүртгэгджээ.
Тодруулбал, БНХАУ-ын Шаньдун мужийн Имэний нуруу, Аньхуй мужийн нутагт орших Жиүхуагийн нурууны цогцолбор газар дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Имэний нурууны геопарк нь байгалийн өвөрмөц сонин тогтоцтойн дээр Күнзийн нэгэн цагт сууж байсан гэх Шялоу нэрт асар, 1500 жилийн настай эртний мод, хэд хэдэн сүм дугантай газар аж.
Харин Их есөн уул гэгддэг Жиүхуагийн нуруу нь Буддын сүм хийдүүдээрээ алдартай, шашин шүтлэг, үүх түүх, урлаг соёлын олон үнэт өвтэй, Хөх мөрний эх ундарга болсон гол уулс нуруудын нэг юм байна.
Дэлхийн геопаркийн жагсаалтыг ийнхүү шинэчилснээр дэлхийн байгалийн цогцолборт газрын сүлжээнд нийт 41 орны 147 газар бүртгэгдээд байна. Тэдгээрийн 39 нь Хятадынх аж.
CCTV.COM